УДИРДЛАГЫН АКАДЕМИ МАГИСТРЫН “УЛИРАЛ”-ЫН СУРГАЛТАД ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА.

2020.11.11

Элсүүлэх мэргэжлийн чиглэл:

 

  • Төрийн захиргааны менежмент                                                                           

​Төрийн захиргааны байгууллагад ажиллахад хэрэгцээтэй менежментийн мэдлэг чадвар эзэмшинэ. “Төрийн захиргааны онол”, “Захиргааны эрх зүй”, “Монгол улсын төр, захиргааны тогтолцоо”, Эдийн засаг, санхүүгийн тогтолцоо” зэрэг хичээлүүдийг судална.

  • Төрийн удирдлага             

                                                                                     

​Төрийн үйлчилгээний байгууллага (боловсрол, эрүүл мэнд, соёл, нийгмийн хамгаалал, спорт, хэвлэл мэдээлэл)-д ажиллахад хэрэгцээтэй менежментийн мэдлэг чадвар эзэмшинэ. “Улсын салбарын менежмент”, “Монгол улсын төрийн бодлого”, “Нийгмийн салбарын бодлого, удирдлага”, “Төрийн үйлчилгээ”, “Улсын салбарын эрсдлийн удирдлага” зэрэг хичээлүүдийг судална.

  • Төрийн удирдлага (Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар)    

     

Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллахад хэрэгцээтэй менежментийн мэдлэг чадвар эзэмшинэ. “Удирдлагын эдийн засаг”, “Бизнесийн эрх зүй”, “Эдийн засгийн шинжилгээ”, “Компанийн засаглал”, “Худалдан авах ажиллагаа”, “Төслийн болон маркетингийн удирдлага” зэрэг хичээлүүдийг судална.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Бакалаврын зэрэгтэй
  • Голч дүн 2.7-с доошгүй
  • Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн байж болно.

Суралцах хэлбэр: Улирал (Ажлаасаа 2 сар чөлөөлөгдөж танхимд хичээллэнэ)

Суралцах нийт хугацаа: - 1.5 хичээлийн жил

Хичээлийн жилийн сургалтын төлбөр: - 3.828.000 төгрөг

​Элсэхийг хүссэн иргэд Говь-Алтай аймгийн ЗДТГ-т бүртгүүлнэ. Бүртгүүлэхээр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Магистрын сургалтад элсэхийг хүссэн өргөдөл /өргөдлийн маягт татаж авах/
  2. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  3. Бакалаврын зэргийн диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт (Гадаадад сургууль төгссөн бол баталгаат орчуулгатай байх)
  4. Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтыг төгссөн бол диплом, хуулбарын хамт
  5. Эсээ /зөвлөмжийг холбоосоос татаж авах/
  6. 3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
  7. Бүртгэлийн хураамж 25000 төгрөг (Бэлнээр авчрах)