ТӨРИЙН БАНКНЫ АЙМАГ ДАХЬ САЛБАРЫН ХАМТ ОЛОН 770.000 ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

2020.03.06

     Хүн төрөлхтний өмнө тулгамдаж, цочролд оруулаад байгаа шинэ төрлийн корона вирус /COVID-19/ -ийн тархалтаас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж хандив өгөх аянд Төрийн банкны Говь-Алтай аймаг дахь салбарын хамт олон нэгдлээ.

     Тус салбарын хамт олноос Алтай нутгийнхаа ард иргэдийн эрүүл мэнд, энх тунх амьдралын төлөө хичээнгүйлэн зүтгэж буй эрхэм үйлсэд зориулах чин сэтгэлийн өглөг болгож 770.000 /Долоон зуун далан мянга/ төгрөг хандивлалаа.

       Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.