МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН АРХИВЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 95 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2022.12.07
Монгол Улсад орчин цагийн Архивын байгууллага үүсэж хөгжсөний 95 жил, аймгийн архивын алба байгуулагдсаны 65 жилийн ойн хүрээнд 2022.12.06-ны өдөр Ардын дуу бүжгийн Алтай чуулгад хүндэтгэлийн хурал зохион байгуулагдлаа.
Хүндэтгэлийн хурлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат нээж, Архивын тасгийн дарга М.Мандаххүү Архивын ерөнхий газрын дарга, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын Ерөнхий байцаагч С.Энхбаатарын мэндчилгээг уншиж танилцуулахын зэрэгцээ архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан, албан хаагчдад хандан мэндчилгээ дэвшүүллээ.
Тус арга хэмжээний үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий албан хаагчдын Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргын жуух бичиг, Аймгийн Засаг даргын жуух бичиг болон салбарын шагналуудаар шагнаж, урамшууллаа.
Аймгийн нийт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан, албан хаагчид, архив албан хэрэг хөтлөлтийн үе үеийн ахмад ажилтан, албан хаагчид та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн Архивын салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн мэндийг дэвшүүлье.