Төриин зарим чиг үүрэг, ажил үилчилгээг төриин бус байгууллагаар гэрээлэн гүицэтгүүлэх ажлын төсөл нээлттэй хүлээн авч байна.

2017.04.04

2017 оны 4 дүгээр сар 4

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгзэр зүйлийн 19.1-д заасан "Төрийн байгуулпагын гүйцэтгэх зарим чиг үүргийг бусад байгуүллагад хариуцуулан гүйцэтгүүлэх" заалтыг хэрэгжүүлэх зорилгоор төриин зарим чиг үүрэг, ажил үилчилгээг төриин бус байгууллагаар гэрээлэн гүицэтгүүлэх ажлын төсөл хүлээн авч байна.

Гүйцэтгэх ажил үйлчилгээний чиглэл:

·      Гүйцэтгэх ажил, үйлчилгээ нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ажил, үйлчилгээ байна.

Төсөлд тавигдах шаардлага:

1.    Нэр

2.    Үндэслэл, хэрэгцээ шаардлага

3.    Зорилго, төслийн зорилт

4.    Эдийн засгийн үр өгөөж, хэрэгжүүлэх арга зам

5.    Хэрэгжүүлэгч байгууллагын товч танилцуулга, ижил төрлийн үйл ажиллагаа, төсөл хэрэгжүүлсэн туршлага, хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүн, чадавх, хамтын ажиллагаа

6.    Хэрэгжүүлэх календарчилсан төлөвлөгөө, хугацаа

7.    Хамрах хүрээ

8.    Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

9.    Хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, чадавх, талуудын оролцоо

10.  Үр дүн, хөндлөнгийн хяналт, тайлагналт

 

Төрийн бус байгууллага нь ажил, үйлчилгээ гүйцэтгэх саналыг төсөл хэлбэрээр боловсруулан, тухайн төрийн бус байгууллагын албан бичгийн хамт аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн дотор хүргүүлнэ. Улмаар  аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, шалгаруулалтыг зохион байгуулж, дүнг мэдээлнэ.

Холбоо барих утас: 99002600, 99018953

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР