"ТӨЛӨВЛӨЛТ, ТАЙЛАГНАЛТ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙ" СЭДЭВТ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019.05.22

         Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс хамтран Дэлгэр сумын төрийн албан хаагчдад "Төлөвлөлт, тайлагналт, хяналт-шинжилгээ хийх арга зүй" сэдэвт чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Тус сургалтад оролцсон 41 албан хаагч 7 баг болж, бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг тайлагнах, үнэлэх арга зүйд суралцлаа.