ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ ОЛГОЖ ДУУСЛАА.

2017.05.30

Татварын ерөнхий хуулийн 9, 17, 28 зүйлүүд, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16, 24 дүгээр зүйлд заасны дагуу 2017 онд олгох ХАОАТ-н хөнгөлөлт чөлөөлөлтийг тус аймаг олгож эхлээд байна.

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхийг хүссэн нийт 1334 иргэнд 520833.2 мянган төгрөгийг буцаан олгохоор байгаа бөгөөд үүнээс 540 иргэнд 357185.6 мянган төгрөгийн орон сууцны чөлөөлөлт, 794 иргэнд 163647.5 мянган төгрөгийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ.

Төсвийн орлого, улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг, төсвийн хуваариас шалтгаалан 4 дүгээр сард 630 иргэнд 246850.2 мянган төгрөг, 5 дугаар сард үлдсэн 704 иргэний 273598.3 мянган төгрөгийг бүрэн олгож дууслаа.