ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЕСӨНБУЛАГ СУМЫН 3 ДУГААР СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Манай сургууль 2016-2017 оны хичээлийн жилд 1-12 дугаар ангийн 43 бүлэгт 1241 сурагч суралцаж 79 багш, ажилтан, ажилчидтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Мэргэжлийн багш нараар 100 хувь хангагдсан, багшлах боловсон хүчний 70 орчим хувь нь мэргэжлийн зэрэгтэй, дадлага туршлагатай багш нар ажиллаж байна. Үүнд:
- Зөвлөх зэрэгтэй -2
- Тэргүүлэх зэрэгтэй-28
- Заах аргач зэрэгтэй-24
- Магистр зэрэгтэй-24
- Бакалавр зэрэгтэй-39
- Спортын мастер-4багш ажилладаг.
СУРГУУЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ:
Тус сургууль нь 1969 онд 6 багш, 196 сурагчидтайгаар Алтай хотын бага сургууль болон анх байгуулагдаж байсан.
Сургуулийн анхны эрхлэгчээр С.Даваахүү, 1а ангийн багшаар Цэндийн Даваа, 1б ангийн багшаар Намгарын Түмэнхүү, 1в ангийн багшаар Жамьянгийн Янжмаа, 2а ангийн багш Сэндэнгийн Бүрнээ, 2б ангийн багш Балбарын Архит, 3а ангийн багш Сундуйн Жаргал, 4а ангийн багш Совдын Сонгууль, 4б ангийн багшаар Аюушийн Цамуужамц нар ажиллаж байсан нь манай сургуулийн анхдагчид юм.
СУРГУУЛИЙН АНХДАГЧИД
1980 онд Алтай хотын 8 жилийн сургууль болон өргөжиж, 1987 онд одоогийн хичээллэж байгаа 640 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байранд оржөдгөө 48 жил болохдоо 44 удаа бага, 40 удаа суурь, 20 удаа бүрэн дунд боловсрол олгож ирлээ.
Тус сургууль нь статусын хувьд:
1. 1969-1974 онд Алтай хотын I бага сургууль
2. 1975-1979онд Алтай хотын II бага сургууль
3. 1980-1994 онд Алтай хотын 8 жилийн сургууль
4. 1995-2010 онд 10 жилийн III сургууль
5. 2011 оноос хойш 12 жилийн III сургууль болон өөрчлөгдөж ирсэн.
1995-1996 оны хичээлийн жилд Есөнбулаг сумын Засаг даргын 1995 оны 05 сарын 11-ний өдрийн 54 тоот захирамжаар 10 жилийн сургууль болгон өргөтгөх шийдвэр гарч анхны 10 дугаар ангийг орос хэлний багш Я.Нямгэрэл, математикийн багш О.Оюунгэрэл нар даан авч 2 бүлэгт 64 сурагч 10 дугаар ангийг төгссөн
Манай сургуулийн үе үеийн захирлууд:
1. 1969-1976 онд анхны /захирал/ эрхлэгчээр С.Даваахүү
2. 1976-1981 онд захирлаар Д.Цэдэн-Иш
3. 1981-1982 онд захирлаар Ш.Чойдорж
4. 1982-1983 онд захирлаар Д.Төмөрбаатар
5. 1984-1991, 1996-2001 онд Г.Цолмон
6. 1991-1996, 2001-2008 онд Х.Энхбаяр
7. 2008-2010 онд Ш.Галсандорж
8. 2010-2013 онд Н.Энхжаргал
9. 2013-2014 онд Б.Мөнхзул
2014 оноос хойш М.Нохойхүү ажиллаж байна.