ТӨРИЙН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДААР ГҮЙЦЭТГҮҮЛЭХ АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

2021.12.14

             Аймагт 2021 онд төрийн зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх,  санхүүгийн хувьд дэмжих зорилгоор орон нутгийн   төсөвтөө тодорхой хэмжээний хөрөнгө  тусгаж,  Төрийн бус байгууллагуудаас жил бүр ажил гүйцэтгэх саналыг  авч нэгтгэн, хэрэгжүүлэх боломжтой санал ирүүлсэн Төрийн бус байгууллагуудтай аймгийн Засаг дарга хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж  байна.

          Төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн ажил гүйцэтгэх саналуудыг дэмжин, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэхээр:

          Аймгийн Засаг дарга ахмадын хороотой гэрээ байгуулан ахмад настнуудад мэдээ мэдээлэл, сургалт, сурталчилгаа, хүндэтгэлийн болон нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр 34.1 сая төгрөг, Улаан загалмайн хорооны үйл ажиллагаанд 19.1 сая төгрөг, аймгийн Тогооч нарын холбоонд “Эрүүл зөв зохистой хооллолт-хүнсний бүтээгдэхүүний хоорондын зохицол”, сургалт, “аймгийн Аварга тогооч” шалгаруулах ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулахад 5,0 сая төгрөг , Хантайшир бөхийн дэвжээнд 2,0 сая төгрөг, “Эерэг өөрчлөлтийн түүчээ” ТББ-ын “Дэлгэцийн донтолт-бодит аюул” арга хэмжээнд 18.1 сая төгрөг, Үйлдвэрлэл үйлчилгээний хоршоодын холбооны ахуй үйлчилгээний 90 жилийн ойн арга хэмжээнд 1,8 сая төгрөг, Хантайширын зохиолчдын нэгдлийн яруу найргийн наадамд 3,1 сая төгрөгийн дэмжлэгийг тус тус үзүүллээ.