2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ БОЛОН 3 ДУГААР УЛИРАЛЫН БАЙДЛААРХ ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХЭТРЭЛТ, ХЭМНЭЛТ, ТҮҮНИЙ ШАЛТГААН
А. 2015 оны эхний хагас жилийн байдлаар
2015 оны эхний хагас жилийн байдлаар төсвийн жилд орон нутгийн төсвийн орлогоос 2531,3 сая төгрөг, орон нутгийн төсвийн харилцахын шилжих үлдэгдлээс 4598,1 сая төгрөг, улсын төсвөөс авах санхүүгийн дэмжлэгээр 5456,3 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн сангаас орлогын шилжүүлэгээр 2826,6 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлэгээр 16605,7 сая төгрөг авч төсөвт байгууллагын өөрийн орлогоор 50,6 сая төгрөг оруулж 32068,6 сая төгрөгийн төсвийн зарлага гаргахаар баталснаас орон нутгийн төсвийн байгууллагууд 25079,6 сая төгрөгийн зарлага гарч энэ нь төлөвлөсөнтэй харьцуулахад 78,2 хувийн биелэлттэй байна. Нийт зардлын 51,4 хувийг цалин хөлсний зардалд, 5,4хувийг НДШ-д, 8,2 хувийг байр ашиглалтай холбоотой тогтмол зардалд, 1,9 хувийг хангамж бараа материалын зардалд, 3,2 хувийг нормативт зардалд, 0,8 хувийн эд хогшил урсгал засьарын зардалд, 0,6 хувийг томилолт зочны зардалд, 0,6 хувийг бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөрт, 3,4 хувийг бараа үйлчилгээний бусад зардалд, 11,2 хувийг бусад үрсгал шийлжүүлэгт, 13,5 хувийг хөрөнгийн зардалд зарцуулсан байна. Төрийн сангийн хяналт сайжирч бүлэг тус бүрээр хэтэрсэн зардал байхгүй байгаа сайн талтай байна.
В. Төсвийн мэдээ эхний 9 сарын байдлаар
Зарлагын хувьд эхний 9 сарын байдлаар 33395,5 сая төгрөгийн төлөвлөгөөтэйгээс 27426,4 сая төгрөгийн гүйцэтгэл гарч 5969,1сая төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Задалж авч үзвэл: Цалин хөлс, нэмэгдэл урамшуулал 11,9 хувийг, НДШ 2,3 хувийг,байр ашиглалтай холбоотой тогтмол зардал 5,8 хувийг, Хангамж бараа материалын зардал 2,3 хувийг, Нормагтив зардал 5,7хувийг, Эд хогшил урсгал засварын зардал 1,4 хувийг, Томилолтын зардал 0,6 хувийг, Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж 0,9 хувийг, Бараа үйлчилгээний бусад зардал 7,9 хувийг, Хөрөнгийн зардал 61,2 хувийг тус тус эзэлж байна.
1. Соёл, спорт аялал жуулчлалын газрын үйл ажиллагаатай холбоотойгоор тэмцээн уралдааны зардал хэмнэгдэж байна.
1. Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн шинэ байр ашиглалтанд ороогүй тул тогтмол зардал хэмнэгдэж байна.
2.Байгаль орчны газрын байгаль хамгаалах санг гүйцэтгэлээр санхүүжүүлж байна.
3. Алтай чуулгын шинэ байр 07 сард ашиглалтанд орсноор тогтмол зардал хэмнэгдэж байна.
4.Санхүүгийн хяналт аудитын албаны албан томилолт, тээвэр шатахууны зардал нь төлөвлөгөөт шалгалттай холбоотойгоор хэмнэгдэж байна.
5. Орон нутгийн хөгжлийн санг худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гэрээ байгуулсны дараа гүйцэтгэлээр санхүүжүүлж байна.
6. Халамжийн санг гүйцэтгэлээр санхүүжүүлж байна.
7. Цэцэрлэг, сургууль- 6-7 саруудадболовсролын салбарын ажилчид нийтээрээ амрахтай хобоотойгоор 6,7 сард төсвийн хуваарьт цалингийн зардал болон бусад зардал хүрэлцэхгүй тул 6-7 сард зарцуулах зардлаа хэмнэж зарцуулж байна. Хүүхдийн хоолны зардал / ирц дутуугаас болж хэмнэгдсэн. / 2015 оны 6 дугаар сард олгох амралтын цалин, дотуур байрны ажилдын амралтын цалин, дотуур байрны хүүхдийн хоолны зардал хэмнэгдэж байна./
8. Эрүүл мэнд - Бугат, Цогт илүүдэлтэй ажиллаж байсан 2-4 хүнийг ажлаас чөлөөлсөн. Эрдэнэ сум 3 асрагч ажлаас чөлөөлсөн шүүхэд гомдол гаргасан шийдвэр нь гараагүй байгаа Үүний хэмнэлт 7032,0 мян төг, Алтай, Бугат, Дарив, Эрдэнэ сумд их эмч жирэмсний амралттай оронд нь хүн авч ажилууллаагүй, Тайшир их эмч өвчтэй оронд нь хүн авч ажиллууллагүй, Эрдэнэ, Цогт, Цээл, Гуулин жирэмсний амралттай 1-3 хүний оронд хүн авч ажиллууллаагүй. Тонхил багийн эмч1, Хөхморьт багийн эмч 1 дутагдалтай байгаа. өсвийн сарын хуваарь 2-р сар дээр ихэнх зардлууд бөөн дүгнэгээр тавигдаж ирсэн. 6-8 саруудад бараг зардал тавигдаж батлагдаагүй. Иймд 5-6 сард зарцуулах зардлаа хэмнэж зарцуулж байна.