4-р цэцэрлэг
БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ
Есөнбулаг сумын 4 дүгээр цэцэрлэг нь анх 1977 онд“Хүүхдийн төлөө фонд”-ын хөрөнгөөр цэцэрлэгийн 2 бүлэг, яслийн 1 бүлэгт 75 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Ясли, цэцэрлэгийн комбинат” нэртэйгээр ашиглалтад орж,1977-1981 онуудад “Алтан гадас” одонт Ж.Цэнджав эрхлэгчтэй, 13 орон тоотой,
1981-1992 онд Д.Цэрэндиваа эрхлэгчтэй “Алтай хотын бэлтгэл шатны 6-р сургууль” нэртэйгээр 13 оронтойажиллаж байлаа.
1992-1994 онд С.Рэгзэнханд эрхлэгчтэй Есөнбулаг сумын бэлтгэл шатны 4-р сургууль нэртэй ажиллаж, “Аймгийн тэргүүний цэцэрлэг”-ийн болзол хангасан байна.
1994-2002 онд БТА Х.Тунгалаг эрхлэгчтэй Есөнбулаг сумын 4-р цэцэрлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн болно.
2003–2014онд Б.Энхтогтох эрхлэгчтэй 23 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж, 2004 онд “Сумын тэргүүний хамт олон” болсон байна.
2004 онд Баяншанд багт МУЗН-ийн ОУХ-ын төслөөр өөрийн салбар “Гэр цэцэрлэг” ажиллуулах болсон.
2014 оны 12 дугаар сараас Б.Наранцэцэг эрхлэгчтэй, 23 орон тоотойгоор 2-5 настай хүүхдэд СӨБ олгох ажлыг зохион байгуулж байна.
2015 оны 12 дугаар сард гэр цэцэрлэгээ өргөтгөн, хуучин НДХ-ийн байрыг засварлан дахин 2 бүлэг нэмж, 4 бүлэгтэй салбар “Гэрэлт-Ирээдүй” цэцэрлэгийг Баяншанд багт нээж ажиллуулах болсон бөгөөд энэ салбар нь 2017 оноос бие даасан 8 дугаар цэцэрлэг болон тусгаарлаж, өргөжсөн. Одоо 18 орон тоотойгоор СӨБ олгох үйл ажиллагаагаа явуулж байна.
Цэцэрлэгийн хүчин чадал
4 дүгээр цэцэрлэг нь 75 хүүхэдхүлээнавах хүчин чадалтайболовч 120 хүүхэдхүлээнавахболомжматериаллагбаазтай2-5настай хүүхдийг3бүлэгтхүлээнавдаг.
Цэцэрлэгийн бүтэц, орон тоо
18 багшажиллагсадтай
Эрхлэгч - 1
Арга зүйч- 1
Бүлгийн багш-3
Хөгжмийн багш- 1
Туслахбагш- 3
Ня-бо- 1
Нярав -1
Тогооч – 1
Туслах тогооч – 1
Үйлчлэгч, угаагч - 1
Харуул хамгаалалтын ажилтан - 4
Багш нарын мэргэжлийн түвшин
Магистрбагш3буюу43%
Бакалавр багш 2 буюу 28,5%
Тусгайдунд1буюу 16.6%
Тэргүүлэхбагш2буюу33.3%
Заахаргач багш3буюу66.6%
Бидний хүүхэдхөгжүүлэх
үзэл баримтлал
ХҮҮХЭД БҮР ЭРХЭМ БӨГӨӨД
ДАВТАГДАШГҮЙ БАЙДАГ ТУЛ
ХҮҮХДИЙГ БАЙГААГААР НЬ
ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ,
ТЭДНИЙ ЕРТӨНЦИЙГ НЭЭН ИЛРҮҮЛЖ,
АДИЛ ТЭГШ ХӨГЖҮҮЛЭХЭД ХҮН БҮРИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ.
Амжилт - Бахархал
1994 онд “Аймгийн тэргүүний цэцэрлэг”
2004 онд “Сумын тэргүүний хамт олон”
Боловсролын тэргүүний
ажилтан - 6
БСШУЯ-ны Хүндэт жуух бичиг – 5
Сангийн Яамны жуух бичиг – 1
ХАҮ-ийн тэргүүний ажилтан – 1
МЗХ-ны шагналт – 8
Аймгийн СӨБ-ийн багш нарын “Ур чадвар”-ын уралдааны аварга
багш – 1
Аймгийн СӨБ-ийн багш нарын “Ур чадвар”-ын уралдааны дэд байрын шагналт багш – 2