ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

2016.09.23

Тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл

 

Аймгийн Засаг даргаас болон байгууллагаас хэдэн төрлийн тусгай зөвшөөрөл олгодог талаарх нэр, хаяг  холбогдох хууль эрх зүйн үндэслэл, тусгай зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх, материалын нэрс, жагсаалт, шийдвэрлэх хугацаа зэрэг мэдээллийг  энд дарж  үзнэ үү.

 

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААС БОЛОН БАЙГУУЛЛАГААС ХУУЛЬ ТОГТООМЖООР

ОЛГОГДСОН БҮРЭН ЭРХИЙН ХҮРЭЭНД ОЛГОХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЖАГСААЛТ

 

Тусгай зөвшөөрлийн нэр

Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах тусгай зөвшөөрөл

Эрчим хүчний тусгай зөвшөөрөл

Сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

Эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

1

Хууль эрх зүйн үндэслэл /хууль тогтоомжийн нэр, зүйл,  заалт

МУ-ын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16.2. Дараахь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно:

16 дугаар зүйл 16.2.5 / согтууруулах ундаа худалдах, түүгээр  үйлчлэх./

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг даргын санал, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгоно./

Эрчим хүчний тухайхуулийн 11.1. Аймаг, нийслэлд эрчим хүчний хангамжийн  төрийн зохицуулалтыг аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл хэрэгжүүлнэ.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.1энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 191 дүгээр тогтоолоор батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах журам

 

Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 / ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус олгоно./

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 /ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг  байгуулах;/

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 / эрүүл мэндийн бусад байгууллагад аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ олгоно./

 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.7, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д аймаг, нийслэлийн Засаг дарга  / харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох

2

Бүрдүүлэх матераилын нэрс

1.Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, албан бичиг

2.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

4.Сумын Засаг даргын санал /иргэдээр хэлэлцүүлсэн дүн , хурлын тэмдэглэлийн хамт/

5.Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд хэмжил хийсэн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт

6.Тохирлын гэрчилгээ

 

1.Тусгай зөвшөөрлийн өргөдөл

2.Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3.Техник эдийн засгийн үндэслэл

4.Байгаль орчны үнэлгээ

5.Санхүүгийн тайлан тэнцэл

6.Боловсон хүчний мэдээлэл

1.боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл, дүрэм, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг;

2.боловсролын сургалтын байгууллага байгуулах үндэслэл, тооцоо бүхий танилцуулга;

3.сургалтын төлөвлөгөө;

4.багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын түвшин, зэрэг, цолны судалгаа;

5.сургалт явуулах барилга байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа;

6.санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа;

7.үүсгэн байгуулагчаас сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө /биет болон мөнгөн/-ийн жагсаалт, хэмжээ, баталгаа;

8.байгууллагын эзэмшил газрын зөвшөөрөл.

 

1.үүсгэн байгуулагчийн шийдвэр;

 2.эрүүл мэндийн байгууллагын дүрэм, үзүүлэх тусламж, үйлчилгээний төрөл, хүчин чадал, тооцоо;

3.эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүн, энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан  мэргэжлийн үйл ажиллагаа  эрхлэх зөвшөөрөл;

4.эмнэлгийн барилга байгууламж нь үзүүлэх тусламж, үйлчилгээний төрөл, хүчин чадалд тохирсон болон эрүүл ахуйн шаардлага хангасан тухай  холбогдох байгууллагын дүгнэлт;

5.эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан тухай холбогдох байгууллагын дүгнэлт;

6.эрүүл мэндийн байгууллага байгуулах үндэслэл, санхүүгийн тооцоо.

 

А.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэхэд

1.Зөвшөөрөл хүссэн өргөдөл

2. тухайн хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар;

3.тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

4.талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр;

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-д заасан үйлчилгээний хөлс  төлсөн баримт;

6.хуульд заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт.

Б. Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхэд

1.Зөвшөөрөл хүссэн өргөдөл

2.Хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт;

3. Хийгдсэн талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр;

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-д заасан үйлчилгээний хөлс  төлсөн баримт;

5. хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан тухай төрийн захиргааны байгууллагын шийдвэр;

6. хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт.

7.Хуульд заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт;

 

 

 

 

3

Бүрдүүлэх материалыг тогтоосон хууль тогтоомжийн нэр зүйл , заалт

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 33 дугаар тогтоол,

 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл

 

Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйл

Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх заалт

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2010 оны 353 дугаартушаалаар батлагдсан / Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага/

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 18 дугаар зүйл 18.1

4

Төлбөр хураамжийн эрх зүйн үндэслэл /Хууль тогтоомжийн нэр, зүйл заалт

Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 11 дүгээр  сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан Тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай

 

Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1

Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3

 

Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 / эрүүл мэндийн байгууллага байгуулах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоход 120 000-400 000 төгрөг; /

 

Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5,  мөн Хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлнө.

 

5

Шийдвэрлэх хугацаа

Өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор

Хуанлийн 60 хоногийн дотор

-Ажлын 21 өдрийн дотор урьчдилсан зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх

-өргөдөл хүлээн авснаас 15 хоногийн дотор шинжээчийн хэсэг томилох

-шинжээчийн хэсэг томилогдсноос хойш 30 хоногт багтаан дүгнэлт гаргах.

Хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор

А.Хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэхэд шийдвэрлэх хугацаа

1.Өргөдлийг хүлээн авч, талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгохоор төрийн захиргааны байгууллагад цахимаар хэлбэрээр хүргүүлнэ

2. Мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Б.Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхэд шийдвэрлэх хугацаа

1.өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт

6

Хугацааг тогтоосон хууль тогтоомж, эрх зүйн актын нэр дугаар

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 12 дугаар зүйл

Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 191 дүгээр тогтоолоор батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах журам

 

Боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1

Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5.2

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйл