Зар мэдээ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ –СУУРЬ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТ БОЛЛОО

2016.03.16

Говь-Алтай аймгийн ЕБС-н захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан ,багш  нийт 503 багш Хүүхдийн хөгжил –Суурь боловролын сургалт семинарт энэ сарын 10-13-ны хооронд 4 өдрийн сургалтыг суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд сургах сургагч багш нар, БСШУЯ –ны хэрэгжилтийн баг 19 хүний бүрэлдэхүүнтэй сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтын зорилго : Суурь боловсролын сургалтын шинэчилсэн  цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх түгээн дэлгэрүүлэх, цөм хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх,

Сургалт нь:

1. Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр, сурах бичиг ,багшийн ном, хэрэгжилт- менежмент үнэлгээний шинэчлэлийн талаар ,нэгдсэн ойлголт

  • Сургалтын цөм хөтөлбөрийн шинэчлэл
  • Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга  зүй
  • Суурь боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ
  • Суурь боловсролын шинэ сурах бичиг, багшийн ном

2. Сургалтыг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах арга зүйд суралцах

  • Амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны цөм хөтөлбөр
  • Иргэний боловсролын сургалтын цөм хөтөлбөр 
  • Хичээлээс гадуурх үйл ажиллагааны цөм хөтөлбөр

3. Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, арга зүйн онцлогийг   18 судлагдахуунаар  ээлжит хичээл, үйл ажиллагаа төлөвлөх, хэрэгжүүлэх, ажиглах замаар судлах   (Монгол хэл, Уран зохиол, Үндэсний бичиг, Математик, Биеийн тамир, Эрүүл мэнд, Физик, Биологи, Хими, Түүх, Нийгэм судлал, Газарзүй, Дүрслэх урлаг, Хөгжим, Англи хэл, Орос хэл, Зураг зүй, Технологи, Мэдээллийн технологи  )

Тухайн судлагдахууны сургалтын цөм хөтөлбөрийн танилцуулга

  • Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр ба үнэлгээний зорилго, зорилтын шинэчлэл
  • Судлагдахуун тус бүрийн хөтөлбөрийн агуулгын шинэчлэл ,нэр, томъёо ухагдахууны тодруулга
  • Судлагдахуун тус бүрийн хөтөлбөрийн агуулга ,арга зүй, үнэлгээний шинэчлэл 
  • Нэгж ба ээлжит хичээлийн төлөвлөлттэй танилцах ,ээлжит хичээл ажиглах

Хичээлийн төлөвлөлт хийх  арга зүй , хэрэглэгдэхүүн , үнэлгээ  цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж буй үйл явц, туршлагатай танилцах үйл   ажиллагаанууд явагдлаа.