“АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ХӨГЖИЛ” САРЫН АЯН

2017.04.27

                Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх, ахуйн үйлчилгээний ажиллагсдын мэргэжил ур чадвар, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Ахуйн үйлчилгээний салбарын хөгжил” сарын аяныг 2017 оны  03 дугаар сарын 30-наас 2017 оны 04 дүгээр сарын 30 хүртэл хугацаанд зохион байгууллаа.

               Энэхүү    аяныг аймгийн ЗДТГазар,  ХХААГазар,  Есөнбулаг сумын ЗДТГ, “Шадар туслах” ХХК, Үйлдвэрлэлийн хоршооллын холбоо, оёдолчин, үсчдийн холбоо, компьютер, гар утас засварчдын холбоо  зэрэг байгууллагууд  хамтран зохион байгууллаа.

1.Аяны хүрээнд хүрээнд Зах зээл ба бэлчээрийн удирдлага төслийн санхүүжилтээр  20 оёдолчинг  мэргэжлийн давтан сургалтад хамрууллаа.

 2. “Чанартай бүтээгдэхүүн бидний бахархал” оёдолчин, гуталчдын ур чадварын уралдаан зохион байгуулж уралдаанд 42 оёдолчин, 28 гуталчин оролцож боловсролын байгууллагуудын захиалгаар  32 гэрийн бүрээс, Ундрага-Алтай ОНӨТҮГазрын захиалгаар ажилчдын ажлын хувцас 48 , гутал 48 хосыг  оёж өрсөлдлөө.

Уралдааны дүнгээс манай үйлдвэр аж ахуйн газрууд өөрийн аймгийн оёдолчин, гуталчдын  хийсэн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэгцээндээ хэрэглэхэд чанарын шаардлага хангахаар байна.

3. Үсчин, гоо сайханч 72 хүнд Londa төвийн захирал, Монгол улсын мастер үсчин Ж.Пүрэвсүрэнг урин авчирч 3 хоногийн сургалт зохион байгууллаа.

4. Үсчин, гоо сайханчдын дунд   дунд  ур чадварын тэмцээн зохион байгуулж  ,тэмцээнд нийт 52  үсчин, гоо сайханчид 10 төрлөөр оролцлоо.

5. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчидтай ахуйн үйлчилгээний мастеруудтай уулзах “Дурсамж” уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад нийт 15 мастер, 150 гаруй сурагчид оролцлоо. Ирээдүйн ахуйн үйлчилгээний салбарт ажиллахаар гараагаа эхэлж байгаа залуучуудад  ажил мэргэжлийнхээ туршлагаас хуваалцаж, ирээдүйн мэргэжлийнхээ чиг баримжаа авахад  сургамжтай арга хэмжээ боллоо.

6. Ахуйн үйлчилгээний  аяны ажиллагаанд оролцсон ахуйн үйлчилгээ эрхлэгчдээс “Дэм дэмэндээ” сайн үйлсийн аяныг  өрнүүлж   Алтай хотын Тохижилт үйлчилгээний  газрын нэг ажилтанд  дээл, гутал, гар утас,  халуун усанд 1 сар орох ,1 сар  үсээ засуулах эрх   зэрэг эд зүйлийг өглөө.

7. Аймгийн засаг дарга аймгийн хэмжээнд ахуйн үйлчилгээний салбараас төрсөн Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Мастер оёдолчин, үсчин, гуталчдын төлөөлөл 15 мастеруудыг хүлээн авч уулзан тэдний санал бодлыг сонсож, ахуйн үйлчилгээний чиглэлээр явуулж байгаа аймгийн бодлого зорилт, хийж байгаа ажлаа  танилцуулж  цаашид анхаарах асуудлаар харилцан санал солилцлоо.

8. Ахуйн үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээнд  явуулж 9 багийн 70 гаруй тамирчид оролцлоо.

9. “Ахуйн үйлчилгээний салбарын хөгжил” сарын аяны өдөрлөг хаалтын арга хэмжээг 4 сарын 27-нд зохион  байгуулж хийсэн ажлаа тайлагнаж аяны хүрээнд зохион байгуулагдсан   ажил мэргэжлийн уралдаан, тэмцээнд оролцогсдод Аймгийн засаг дарга С.Гансэлэм тэргүүтэй аймгийн удирдлагууд  шагналыг  гардууллаа. Уралдаан тэмцээнд оролцогсдын багийг алт, мөнгөн медаль, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

10. Ахуй үйлчилгээ эрхлэгчдийн хийсэн ажил үр дүнгийн талаар телевизийн тусгай нэвтрүүлэг хийж, улс аймгийн хэмжээнд сурталчлах ажлыг зохион байгууллаа.

11. Сарын аяны хүрээнд 210 гаруй ахуйн үйлчилгээ эрхлэгчид оролцлоо.