"Ногоон Алтай" хөтөлбөрийн хүрээнд хийгдэх 12000 мод тарих ажлын нээлт боллоо
2017.05.31
Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Ногоон Алтай" хөтөлбөрийн хүрээнд хийгдэх 12000 мод тарих ажлын нээлт болж, тус ажлыг эхлүүллээ. Энэхүү ажлын хүрээнд 100 түр, 60 байнгын ажлын байр нэмэгдэж ажилгүй, ажил хайж байгаа иргэдийг хамрууллаа.

