Аймгийн Засаг дарга аймгийнхаа нийт бүтэн өнчин хүүхдүүдэд тус бүр 100000 төгрөгийн хадгаламж нээж өглөө.
2017.06.01
Аймгийн Засаг дарга аймгийнхаа нийт бүтэн өнчин хүүхдүүдийг ивээлдээ авч тус бүр 100000 төгрөгийн хадгаламжийг нээж, улмаар жил бүр хүүхдийн баярыг угтан хадгаламжид нь орлого хийж 18 нас хүрэхэд нь мөнгөн хуримтлалыг гардуулан өгөхөөр шийдвэрлэлээ.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр бүтэн өнчин 49 хүүхдэд хадгаламж шинээр нээн өгч, мөн албан байгууллагууд хариуцан ажилладаг хүүхдүүддээ гарын бэлэг өглөө.