“ХӨДӨЛГӨӨН-ЭРҮҮЛ МЭНД-ХӨЛБӨМБӨГ” ФЕСТИВАЛЬ

2017.06.02

БОЛОВСРОЛ, СОЁЛ УРАГИЙН ГАЗАР ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, “Хүүхдийн баяр”-ыг тохиолдуулан “Хөдөлгөөн-Эрүүл мэнд-Хөлбөмбөг” 5-6 насны 100 хүүхдийг хамруулсан хөл бөмбөгийн фестивалийг ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР,   ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР, АЙМГИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО-той хамтран амжилттай зохион байгууллаа. 

Уг фестиваль нь орон нутагт хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудын дунд уг спортыг хөгжүүлэх, өсвөр үеийнхнийг хөлбөмбөгийн спортод дур сонирхолтой болгох, хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, эцэг эхчүүдийг татан оролцуулах зорилготой баяр юм. 

Мэргэжлийн багш нар хөлбөмбөгийн анхан шатны дасгал, тоглоомыг хүүхэд багачуудад зааж сурган, идэвхтэй оролцсон бүх хүүхдэд Аймгийн Засаг Дарга С.Гансэлэм гарын бэлэг өгч ирээдүй болсон бяцхан хүүхдүүдээ баяр дээр нь баяр нэмсэн сайхан наадам боллоо. 

Мөн "Хүүхдийн баяр"-ыг тэмдэглэн өнгөрүүлэх аймгийн нэгдсэн арга хэмжээний үеэр хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид, нөхөрсөг тоглолт, жонглёрын үзүүлбэр үзүүлж, хүүхэд багачуудын дунд жонглёрын тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон хүүхдүүдийг урамшууллаа.