Мал тооллого: Хагас жилийн мал тооллогыг сумууд бие даан явуулж  тооллогын эцсийн нэгдсэн дүнгээр бүгд 3 сая 394.6 мянган мал тоологдсоны дотор тэмээ 36.7, адуу 92.8, үхэр 62.4, хонь 1 сая 64.1, ямаа 2 сая 138.4 мянган толгой мал тус тус байна. Үүнээс төллөх насны хээлтэгч бүгд 1 сая 376.0, ингэ 12.1, гүү 25.8, үнээ 23.4, эм хонь 472.8,  эм ямаа 871.9 мянган толгой тоологдлоо. 

Төл бойжилт: Аймгийн дүнгээр 945.4 мянган толгой буюу төллөх насны хээлтэгчийн 90.3 хувь төллөж, 929.1 мянган төл 98.2 хувиар бойжиж байна. Оны эхний төллөх насны ингэний 47.6, гүүний 78.1, үнээний 79.1, эм хонины 93.1, эм ямааны 90.3 хувь тус тус төллөж, 100 эхээс ботго 46, унага 76, тугал 77, хурга 92, ишиг 89-ийг бойжууллаа. Гарсан төлөө Дэлгэр, Хөхморьт, Чандмань, Есөнбулаг сумд 99.0-100.0 хувиар тус тус бойжуулж, харин Баян-Уул,Төгрөг, Шарга сумд төлийн хорогдлын 33.0 хувийг эзэлж байна.

 Мал онд оролт: Аймгийн мал сүрэг 99.6 хувиар онд орж, бүгд 9.4 мянган том мал зүй бусаар хорогдсон нь өмнөх мөн үеэс 2.8 дахин бага байна. Бигэр, Эрдэнэ, Жаргалан, Алтай, Цогт сумд 0.85-0.55 хувиар малаа хорогдуулсан нь нийт хорогдлын 48.7 хувийг эзэлж байгаа ба бусад сумууд малаа 99.99-99.53 хувиар онд оруулжээ.

Хээл хаялт, сувайралт: Аймгийн төллөх насны хээлтэгчийн 2.0 хувь буюу 21.1 мянган хээлтэгч хээл хаяж, мөн хээлтэгчийн 5.5 хувь буюу 57.1 мянга нь сувайрсан  байна Дэлгэр, Бугат, Тайшир сумд хээл хаялт багатай, Цогт, Жаргалан, Шарга сумд хээл хаялт их байна. Бугат, Чандмань, Тонхил  сумдад сувайралт бага, Баян-Уул, Жаргалан, Цээл сумдад сувайралт их  байна. Энэ онд хээл хаяж сувайрсан шалтгаанаар нийт хээлтэгчийн 7.5 хувь буюу 78.2 мянган хээлтэгчээс төл авч чадсангүй.

            Тариалалт: Үр тариа 329.6 га, төмс 84.1 га, хүнсний ногоо 77.9 га, эмийн ургамал 130 га, жимс, жимсгэнэ 44.6 га, малын тэжээл 398.0 га, нийт 1064.2 га-д тариалалт хийлээ. Өнгөрсөн оноос тариалсан талбай бүх төрөл дээр буурчээ.

Хилийн худалдаа: 3 удаа хилийн худалдаа хийгдэж 35.5 сая ам долларын төмрийн хүдрийн баяжмал гаргаж, цемент, тоосго болон бусад тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл зэрэг 0.8 сая ам долларын бараа материал оруулж ирэв.

Үнэ: Малчдын орлогын зонхилох хувийг бүрдүүлдэг ямааны ноолуурын үнэ түүвэр судалгаанд сонгогдсон Алтай хотод сарын эцэст доорхи ханштай байлаа.

Сарууд

I

II

III

VI

V

VI

1 кг ноолуурын үнэ /мянган төгрөг/

40.0

        40.0

50.0

30.0

49.0

53.0

Аймгийн хэрэглээний бараа үйлчилгээний үнийн индекс түүвэр судалгаанд хамрагдсан Алтай хотод суурь оноос 56.4, өмнөх оны мөн үеэс 7.7,  жилийн эцсээс 7.3, өмнөх сараас 0.6 хувиар  тус тус  өссөн байна.

Аж үйлдвэр: Тайлант хугацаанд Алтай-Улиастай Эрчим хүчний систем, Мандал голомт, Тулга-Алтай, Ентүм, Ундрам-оюу, Шимт дээж, Ундарга-Алтай, Баярт олон, Залуур-Алтай, Даянтайшир, Ариун өргөө, Айргийн хад, Дуурсах-Алтай зэрэг 49 аж ахуйн нэгж, 73 хувиараа үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаа явууллаа.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны үнээр, 6 тэрбум 216.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 569.4 сая төгрөг буюу 10.0 хувиар өсчээ. Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 12.5 сая төгрөг буюу 2.4 хувиар буурч,  боловсруулах аж үйлдвэрийнх 184.5 сая төгрөг буюу 30.1 хувиар,  цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх  397.4 сая төгрөг буюу 8.8 хувиар өслөө.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс амтат ус, ундаа, арвайн гурил, талх нарийн боов, цахилгаан эрчим хүч, түгээсэн цэвэр ус, сувагжуулалт, гутал ботинк үйлдвэрлэл 1.2-15 дахин өсч, нүүрс, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, хиаман төрлийн бүтээгдэхүүн, хуванцар цонх үйлдвэрлэл

11.6-65.4 хувиар буусан байна.

Аж үйлвэрийн бүтээгдэхүүн үйлвэрлэлийн 90.2 хувийг Есөнбулаг, 2.3 хувийг Дарив, 1.7 хувийг Тайшир,1.3 хувийг Чандмана, 1.1 хувийг Эрдэнэ, 0.5 хувийг Цээл сумд эзлэж байгаа нь эдгээр сумдад үйлдвэрлэл илүү хөгжиж байгааг харуулж байгаа ба үлдсэн 2.9 хувийг бусад сумд эзлэж байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5 тэрбум 319.1 сая төгрөг болж, нийт бүтээгдэхүүн үйлвэрлэлийн 85.6 хувийг борлуулжээ.

 

Барилга: Эхний хагас жилийн байдлаар барилга угсралт, их засвар 5 тэрбум 952.1 сая төгрөгийн ажил хийж, үүнээс 5 тэрбум 716.4 сая төгрөгийн шинэ барилга, 235.7 сая төгрөгийн их засварын ажлыг гүйцэтгэсэн байна.

Төсвийн орлого: Орон нутгийн төсөвт 2 тэрбум 209.4 сая төгрөг оруулж, төлөвлөгөөг 98.0 хувиар биелүүлсэн байна. Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөөг  Алтай, Баян-Уул, Бигэр, Бугат, Тайшир, Төгрөг, Цээл сумууд 1-4 дахин давуулан биелүүлж, Дарив, Дэлгэр, Жаргалан, Тонхил,  Халиун, Хөхморьт, Цогт, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг сумууд төлөвлөгөөг 6.6-69.3 хувиар тасалсан байна.

Төсвийн зарлага: Орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтын 77.9 хувийг санхүүжүүлэв. Үүнд цалин хөлс нэмэгдэл урамшлын төлөвлөгөөний 93.0 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн 88.6 хувь, бараа үйлчилгээний бусад зардлын 60.3 хувийг тус тус санхүүжүүлсэн байна.

Банкны мөнгөн орлого, зарлага: Бүгд 16 тэрбум 704.0 сая төгрөгийн зузаатгал хийж кассын гүйлгээнээс 187 тэрбум 179.0 сая төгрөг татаж, монгол банкинд 17 тэрбум 517.0 сая төгрөг шилжүүлж, гүйлгээнд 186 тэрбум 493.9 сая төгрөг гаргалаа. Зээлийн өрийн бүх үлдэгдэл 75 тэрбум 988.3 сая төгрөг байгаагаас хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 0.06 хувийг эзэлж байна. Иргэдийн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 15.7 хувиар нэмэгджээ.

Эрүүл мэнд: Эхний хагас жилийн байдлаар 643 эх амаржиж, 648 хүүхэд мэнд төрлөө. Одоогоор аймгийн хэмжээнд эмнэлгийн хяналтанд авагдсан 621 жирэмсэн эхчүүд байна. 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 8 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн 246 халдварт өвчний өвчлөл дотроос гепатит 3.7, бэлгийн замын халдварт өвчнүүд 69.5, сүрьеэ 6.1, улаан бурхан 10.2 хувийг тус тус эзэлж байна. Хорт хавдараар өвчилсөн 70 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба энэ өвчнөөр нас барсан 43, осол гэмтлээр нас барсан 15 тохиолдол бүртгэгдлээ. Тайлант онд эрүүл мэндийн  байгууллагын эмч мэргэжилтнүүд давхардсан тоогоор 114.4 мянган хүнд үзлэг хийж, 7.6 мянган хүнийг хэвтүүлэн эмчилж, 57.7 мянган ор хоног ашиглажээ.

Аудитын газар: Санхүүгийн тайлангийн баталгаажуулах аудитыг 322 байгууллагын 258 санхүүгийн тайланд, гүйцэтгэлийн аудит 4, нийцлийн  аудит 2 байгууллагад тус тус хийжээ. Санхүүгийн тайланд аудит хийсэн дүнгээс үзэхэд 113 санхүүгийн тайланд зөрчилгүй санал дүгнэлт, 103 санхүүгийн тайланд хязгаарлалттай санал дүгнэлт, 10 санхүүгийн тайланд сөрөг санал дүгнэлт,1 санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан санал дүгнэлт  өглөө. Өмнөх оноос аудитын тоо 33-аар  буурсан  бол зөрчилгүй дүгнэлтийн тоо 95-аар  буурч, хязгаарлалттай дүгнэлтийн тоо 27-оор, сөрөг дүгнэлтийн тоо 3-аар, дүгнэлт өгөхөөс татгалзсан санал дүгнэлтийн тоо 1-ээр тус тус өссөн байна.

Аудитаар 17900.7 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлж аудитын явцад 2581.6 сая төгрөгийг залруулж, 9851.2 сая төгрөгийн зөрчилд 418 заалт бүхий албан шаардлага,  76 заалт бүхий зөвлөмж өгч, 898.6 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт  тогтоосоноос өмнөх оноос шилжиж ирсэн актыг оролцуулан 483.7 сая төгрөгийн актыг барагдууллаа.

Ажлын хариуцлага алдсан 95 ажилтанд хариуцлага тооцох саналыг  томилдог албан тушаалтанд хүргүүлсэнээр 48 нь хэрэгжсэн байна

 

Мэргэжлийн хяналтын газар: Эхний хагас жилийн байдлаар 278 хуулийн этгээд, 46 иргэнд мэргэжлийн хяналт хийж, 2516 зөрчил илрүүлсний 43.7 хувийг газар дээр нь арилгуулав. Байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдийн зөрчилтэй үйл ажиллагааг засахад чиглэгдсэн 11 сая 20.0 мянган төгрөгийн торгууль тавьж барагдуулалт 12.9 хувьтай байна. Мөн гаргасан дүгнэлтийн 94.2, албан шаардлагын 17.1 хувийг  биелүүлээд байна. Хагас жилийн байдлаар 1 байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоож, 2 байгууллагын үйл ажиллагааг түр зогсоожээ.

Хөдөлмөрийн хэлтэс: Эхний хагас жилийн байдлаар хөдөлмөр эрхлэхийг хүсч бүртгүүлсэн ажилгүйчүүд 1175 болсны дотор 61.9 хувь буюу 727 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгүүлсэн ажилгүйчүүдийн 334 нь дээд, 107 нь тусгай дунд, 118 мэргэжлийн анхан шатны, 487 нь бүрэн дунд, 70 нь бүрэн бус дунд, 48 нь бага, 11 нь ямар ч боловсролгүй хүмүүс байна. Тус алба тайлант хугацаанд 146 хүнийг түр болон бүр ажилд ороход нь зуучлав.

Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс: Хагас жилийн байдлаар 16.3 мянган хүнд 2 тэрбум 711.2 сая төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгожээ.

Биеийн тамир спортын хороо: Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 4 төрлөөр 95 тамирчин оролцсоноос хөл бөмбөгөөр мөнгө, хүрэл,  жу-до бөхөөр алт, мөнгө, хүрэл, “Хөдөөгийн хүчтэн аварга шалгаруулах барилдаан”-аар алтан медаль тус тус авсан байна. Мөн нийтмийн биеийн тамирын арга хэмжээнд нийт 1256 хүн оролцжээ.

Стандарчилал, хэмжил зүйн төв: Тус хэлтэс нь төлбөртөй үйл ажиллагаанаас 5.4 сая төгрөгийн орлого олох төлөвлөгөөтөй, өөрийн нөөц бололцоогоо бүрэн дайчлан ажилласнаар 18.7 сая төгрөгийн орлого олж өөрийн орлогын төлөвлөгөөг 3.5 дахин давуулж биелүүллээ. 18 сумдад худалдаа, үйлчилгээ эрхэлж буй 25 аж ахуйн нэгж, иргэний 12 нэрийн 72 бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамрууллаа. Засгийн газрын 127-р тогтоолын 1-р хавсралтанд заасан тохирлын баталгаанд заавал хамрагдах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтын дагуу аймгийн төв болон сумдын 147 хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц 6 , 4  гоо сайхан, 14 үсчин,  баар, зоогийн газар 49, халуун ус 20, зочид буудал 5,  5 хүүхдийн тоглоомын газар  зэрэг нийт 250 үйлчилгээнд  тохирлын үнэлгээ хийснээс стандартын шаардлага хангасан 59 хүнсний дэлгүүр, баар зоогийн газар 8,  хүүхдийн тоглоомын газар 3, зочид буудал 1,   үсчин 1, нийт 72 үйлчилгээний газарт тохирлын гэрчилгээг шинээр олгох буюу хугацааг сунгалаа.

            Байгаль орчин, аялал жуулчлалын газар:  Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр, Улсын хэмжээнд 1 сая мод тарьж ургуулах ажлын хүрээнд аймгийн хэмжээнд төв суурин газрын 176 айл өрх 814 ширхэг мод, ААНБ-ууд нийтийн эзэмшлийн талбай болон байгууллагын гадна тохижилтондоо 4288 ширхэг мод, нэрэмжит төгөл, бичил цэцэрлэгт 426 мод, шинээр нийт 7 га талбайд цэцэрлэг байгуулж 2900 мод тарьж нийт 158 ААНБ, 2874 иргэн орлцож 8511 мод , бут сөөг тарьж 2930 м2 талбайг зүлэгжүүлжээ.

            Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Улаанбаатар хотод 5 дугаар сарын 14-15 ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Байгалийн нөөцийн хамтын менежмент” нөхөрлөлүүдийн үндэсний чуулганд аймгаас 20 нөхөрлөлийн 25 төлөөлөгч оролцож, 6 нөхөрлөл суль, цулхир, малын тоног хэрэгсэл, хужир, эсгий эдлэл, ноос ноолуураар хийсэн бүтээлүүдээ сурталчилан борлууллаа.

            Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар: Энэ онд аймгийн хэмжээнд 29.82 га газрыг 68 иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулан үнэгүй өмчлүүлсэн байна. Одоогийн байдлаар өссөн дүнгээр аймгийн хэмжээнд 5697 иргэнд 539.6 га газрыг өмчлүүлсэн нь нийт хүн амын 10.05 хувийг эзэлж байна. Мөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан 21 өрхийн гэр бүлийн хэлцлийг үндэслэн 21 иргэнд өмчлүүлж, 57 иргэний шинээр газар өмчилж авах эрхийг үүсгэжээ.

Ерөнхий боловсролын сургуулиуд: Ерөнхий боловсролын 28 сургууль, 27 цэцэрлэгт өсвөр үеийг сурган хүмүүжүүлж байна. Эдгээр сургуулиудад 11.7 мянган сурагч суралцаж, цэцэрлэгт 4.3 мянган хүүхэд хүмүүжиж байна. Энэ хичээлийн жилд тавдугаар ангийг 950, есдүгээр ангийг 1252, арван хоёрдугаар ангийг 670 хүүхэд төгсгөлөө

            Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв: Энэ хичээлийн жилд 1017 суралцагчид сурч,  нийт 79 ажиллагсад, мэргэжлийн 35, ерөнхий боловсролын 13 багштай ажиллаж байна. 2014-2015 оны хичээлийн жилд 12 мэргэжлээр 257 хүүхэд төгсжээ.

Тэгш-Алтай: Авто машины жолоочийн дамжаагаар 53 хүнд “В” ангиллын жолооч мэргэжил эзэмшүүллээ.

Батлан Хамгаалахад туслах Нийгэмлэг: Авто машины жолоочийн дамжаагаар 17 хүнийг “В,С” ангиллаар жолооч мэргэжил эзэмшүүллээ.

Ихэс-Алтай: Авто машины жолоочийн дамжаагаар 8 хүнд “В” ангиллын жолооч мэргэжил эзэмшүүллээ.

Авто тээвэр: Зорчигч, ачаа тээврээр байгууллага иргэдэд үйлчилж 337.1 сая төгрөгийн орлоготой ажиллав.

Нефть хангамжийн бааз: 1 тэрбум 728.0 сая төгрөгийн шатахуун тосолгооны материалыг татан авч 2 тэрбум 524.8 сая төгрөгийн шатахуун тосолгооны материалын  борлуулалт хийлээ.

Цахилгаан холбоо компани: Суурин телефон цэгийн тоо 799, холбоо ашиглалтын орлого 145.0 сая төгрөг, үүнээс хүн амаас орсон орлого 101.5 сая төгрөг болжээ. Интернетийн үйлчилгээний 2 цэг 19-н суудалтай ажиллаж интернетээр дунджаар 6.7 мянган хүнд үйлчилжээ.

Шуудан үйлчилгээний газар: Сум, хот, хооронд шуудан, хэвлэл захиалга, илгээмж, зорчигч тээвэр үйлчилж бүгд 17.7 сая төгрөгийн орлоготой ажиллав. 

Мобиком корпорацийн Говь-Алтай дахь салбар: Тус салбар энэ оны эхний хагас жилийн байдлаар  үндсэн хэрэглэгч 1.0 мянга, урьдчилсан төлбөрт карт эзэмшигч 22.2 мянга, бүгд 23.2 мянган хэрэглэгчтэй байна.

Юнител ХХК-ний Говь-Алтай дахь салбар: Тус салбар нь үндсэн хэрэглэгч 0.8 мянга, урьдчилсан төлбөрт карт эзэмшигч 19.6 мянга, бүгд 20.4 мянган хэрэглэгчтэй байна.

Ж-Мобайл ХХК-ний Говь-Алтай дахь салбар: Тус салбар нь дараа төлбөрт 0.9 мянга, урьдчилсан төлбөрт 24.0 мянган хэрэглэгчтэй болоод байна.

 

Миний нутаг телевиз: Мэдээ, сонины тоймыг 66 цаг, хүүхэлдэйн болон уран сайхны киног 675 цаг, зар сурталчилгааг 9 цаг, захиалгат болон шууд нэвтрүүлгийг  9 цаг цацан гаргасан байна. 

Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс: Хүүхэд хөгжүүлэх бүжиг, гоо зүй, амьдрах ухаан, зураг урлал, дизайн, англи хэлний дугуйлангуудад нийт 209 хүүхэд хамрагдан суралцаж байна.Тус хэлтсээс санаачлан Ардын дуу бүжгийн Алтай чуулга, Боловсрол соёлын газар, Дэлгэр, Халиун, Тонхил, Есөнбулаг сумын ЗДТГ, ЕБС-ийн сургууль, соёлын төвүүд дэмжин хамтарч Баруун Монгол, тэр дундаа Алтай нутгийн мартагдан бүдгэрч буй ардын урлагийн төрлүүдийг сэргээн хойч үед өвлүүлэх, ирээдүйн авьяаслаг уран бүтээлчид, өв соёлоо тээгчдийг бэлтгэх, нээн илрүүлэх зорилгоор “Алтай алтан өв” өв соёл, хүүхдийн урлагийн их наадмын III шатыг 5 сарын 2-ны өдөр АДБ-ийн Алтай чуулгад зохион байгууллаа.Уг наадамд 4 бүсээс шалгарсан авьяаслаг 169 хүүхэд 14 төрлөөр оролцож авьяас чадвараа сорилоо.

Ардын дуу Бүжгийн “Алтай” чуулга: Нийт 33 удаагийн тоглолт хийж 5.4 мянган үзэгчид үзжээ. Нийт 4.7 сая төгрөгийн орлоготой ажиллажээ.

Аймгийн музей: Онцгой болон түүх дурсгал, эд өлгийн 2.5 мянган үзвэрээр 1.8 мянган үзэгчдэд үйлчилж 1.7 сая төгрөгийн орлоготой ажиллав.

 Аймгийн номын сан: Эхний хагас жилд шинээр 721 уншигч бүртгэж 7.9 мянган уншигчдад 25 төрлийн тогтмол хэвлэл, 10.9 мянган номоор үйлчилжээ.