"ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН 2015" ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ

2015.01.02

         Дэлхий дахинд жил бүр 12 сая хүн хорт хавдартай гэж оношлогдож, 7,6 сая хүн энэ өвчний улмаас нас барж байна. Манай улсын хувьд ч гэсэн жилд дунджаар 4200 орчим хорт хавдар оношлогдож 3000 орчим хүн энэхүү өвчний улмаас нас барж байгаа нь нийт хүн амын нас баралтын 2 дахь шалтгаан болж байгаа юм. Энэ ч үүднээс хүн ардад эрүүл амьдралын зөв хэвшил, хавдар өвчний талаарх цогц мэдээ мэдээллийг хүргэн, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилгоор жил ирэх тусам хүрээгээ тэлж 68.300 иргэнийг үнэгүй үзлэг оношлогоонд хамруулаад байгаа юм. Хавдрын эсрэг үндэсний аянг ХСҮТ, Хаан банк-аас 5 дах жилдээ хамтран зохион байгуулж, Говь-Алтай аймагт хүрэлцэн ирж өнөөдөр нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулав.

      Хавдрын хожуу илрүүлэлтийн хувийг бууруулах, эрт илрүүлгийн үзлэг оношилгоог эрчимжүүлэх, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг оношилгоо эмчилгээний чиглэлээр дадлагажуулах, сайн дурын ажилтан бэлтгэх, хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх ажлуудыг зохион байгуулах юм. 

       Анх эхэлсэн цагаасаа хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлтийг өгч, хавдрын өвчлөлийг бууруулахад бодитой хувь нэмрээ оруулж байгаа энэ төсөл нь зөвхөн үзлэг шинжилгээгээр хязгаарлагдахгүй орон нутгийн эмч мэргэжилтнүүдийн хувьд ч томоохон туршлага, иргэдийн амьдралд эрүүл мэндийн чухал хөрөнгө оруулалт болж буйгаараа онцлогтой. 

      Манай аймагт 2015 оны 05 сарын 15-18 хооронд иргэдийг хүлээн авах ба баг сум бүрээр нь хуваарь гаргаж үзлэгт хамрагдуулж байна. 5 сарын 19-нд хавдрын эсрэг сургалтыг зохион байгуулна.