Аймгийн Засаг даргын санаачлагаар Малчин эмэгтэйчүүдийн чуулганыг  Эх үр үрсийн баярын өдөр буюу 06 сарын 01-нд Алтай хотод зохион байгууллаа.        Чуулганд 350 гаруй малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөнд оролцогчдод хандан аймгийн ИТХ–ын дарга А.Дэлгэржаргал, аймгийн Засаг дарга            О. Амгаланбаатар нар аймаг орон нутгаас малчдын талаар баримталж байгаа бодлого цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ,  хөдөө аж ахуйн  салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаас танилцуулж малчин эмэгтэйчүүдийн санал бодлыг  сонсож харилцан ярилцлаа.

 Чуулган дээр 2014 онд улс аймгийн сайн малчин, тэргүүний тариаланч, хадланчдын гэргий нарыг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнав.

Мөн чуулганд оролцсон малчдад Тайшир сум дахь “Эрүүл Ус”-ны үйлдвэртэй танилцуулж усны дээжээс малчин бүрт бэлэглэж, Улаанбоомын усан цахилгаан станц, хонины эрчимжсэн аж ахуй, үхрийн фермерийн аж ахуй,  Энергийн оргил хоршооны 3 улирлын хүлэмж болон аймгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэв.