АНУ-ын Элчин сайдын яамны олон нийттэй харилцах албаны 8 хүний бүрэлдэхүүнтэй баг 5-р сард аймагт ажиллаж аймгийн Засаг дарга болон удирдлагууд, БСГ-н дарга мэргэжилтнүүдтэй уулзалт хийж соёл боловсролын талаарх цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцов. Багийн бүрэлдэхүүнд ОНХА-ын мэргэжилтэн Шэннон Моор, боловсролын солилцооны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Э.Уянга, АНУ-д төгсөгчдийг хариуцсан ажилтан Г.Идэр-Ууган болон Фулбрайтын англи хэлний 4 багш ажиллалаа.
Фулбрайтын англи хэлний багш нар аймгийн төвийн 4 сургуулийн 7-8-р ангийн 120 сурагчид англи хэлний хичээлийг тоглоомын аргаар зааж, англи хэлний 25 багшид гадаад хэлний заах арга зүйн сургалт хийлээ.
АШУҮИС, МСҮТ, АДБЧ, ННС, ОНСМ зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж цаашдын боломжит хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
АНУ-ын ЭСЯ-ны тэтгэлэгт хөтөлбөр, АНУ-д суралцах боломжийн талаар танилцуулга хийж 300 гаруй сурагчид, эцэг эхчүүдтэй уулзалт зохион байгуулав.