Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хийж, хэрэгжүүлэх ажилд иргэдээс санал авлаа.
2017.11.20
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан 12 сарын 04-ны өдөр хуралдана. Хуралдаанаар Говь-Алтай аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлуулахтай холбогдуулан, Аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ онд хийсэн ажлын гүйцэтгэлийг танилцуулж, 2018 онд хийгдэх ажилд Есөнбулаг сумын иргэдээр хэлэлцүүлэн саналыг авлаа.Энэ арга хэмжээнд 10 багийн 400 гаруй иргэд оролцлоо.