Говь-Алтай аймаг  ОХУ-аас бэсрэг алимны Ермолаева 23, Алтайская десертная, жижиг алимны Сеянец Кравченко, Сеянец Пудовщины, Ранетка пурпуровая, Янтарка Алтайская гэх мэт сортуудыг авч тариалах боломж, нөхцөлүүдийг судалж байна. 

      Баруун, төв, зүүн бүсэд жимс, жимсгэнэ, алим ургуулсан, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний олон жилийн дундаж үзүүлэлтээр га тутмаас 5,9 ц жимс, жимсгэнэ, 15 ц алимны ургац авч байсан суурь тоог үндэслэн тооцож үзжээ.  Энэ тооцоогоор 5544,8 га жимст нэмж цэцэрлэг байгуулах хэрэгтэй юм. Шинэ талбайн 10 хувь буюу 554 га-д алимны тариалалт хийх ойрын зорилт тавьж байгаа ажээ.

        Тус аймгийн Халиун, Бигэр, Цогт, Алтай сумдад том, бэсрэг, давжаа алим, лийр, чавга, үхрийн нүд зэрэг жимснүүдийг говийн баян бүрдүүдэд тарималжуулж нутагшуулан олон жил тогтвортой ургац хураан авч байна. 2014 онд Говь-Алтай аймаг 98,6 тн жимс, жимсгэнэ хураан авч, жимсний хэрэгцээний 3,3 хувь, бүсийн хэрэгцээний 0,2 хувийг тус тус хангажээ.