БНХАУ-ЫН ГАНЬСУ МУЖААС ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖ, ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШСЭН ХҮМҮҮС МАНАЙ АЙМАГТ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.

2017.11.23

БНХАУ-ын Ганьсу мужийн Зючиань хотын Субэй Монгол үндэстний өөртөө засах хошууны дарга Түмэнжаргалын урилгаар 2017 оны 09 дүгээр сарын 06-11-ний өдрүүдэд аймгийн Засаг дарга С.Гансэлэмээр ахлуулсан ажлын хэсэг айлчлал хийсэн.

Тус айлчлалын үеэр хоёр тал хотын цэцэрлэгжүүлэлт, газар тариалангийн салбарт хамтран ажиллахаар санал солилцсон бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд БНХАУ-ын Ганьсу мужаас хотын ногоон байгууламж, газар тариалангийн чиглэлийн мэргэжилийн хүмүүс ирж ажиллан, харилцан туршлага судаллаа. Энэхүү айлчлалын хүрээнд Бигэр сумын "Өөш” мод үржүүлэхийн газарт очин танилцаж, хэрхэн асаргаа арчилгаа хийх, ямар төрлийн мод тарих талаар Хятад талын мэргэжилтнүүд зөвлөгөө өгч Улиас мод хамгийн ургахад тохиромжтой мод гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Мөн аймгийн төвийн Солонго хорооллын цэцэрлэг, хувийн хүлэмжүүдэдтэй танилцаж арга зүй, арчилгаан зөвлөгөө өгч, тариалан эрхлэлтийн ном гардуулсан юм.

Уулзалтын үр дүнд манай аймагт ирэх оны хавар буюу 3-р сард Хятадаас  улиас модыг тээвэрлэн ирж, туршилтын журмаар тариалахаар боллоо.