ХҮҮХДҮҮД АНДГАЙ ӨРГӨЖ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ГАРДЛАА
2017.11.26
Бүгд Найрамдах Улс тунхагласны 93 жилийн түүхт ой тохиож байгаа энэ өдөр “Монгол улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг аймгийн Хүүхэд залуучуудын ордонд амжилттай зохион байгуулж, 100 гаруй хүүхэд андгай өргөн Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авлаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Т.Ганзориг, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Мөнхтөр, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс оролцож, хүүхдүүдэд баяр хүргэж, амжилт хүслээ.