ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг баримтлан аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд шинээр орсон албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо. Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, ИТХ-ын Тэргүүлэгчийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүн А.Мөнхтөр, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ч.Бат-Эрдэнэ болон албаны хүмүүс оролцсон бөгөөд аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан 22 төрийн захиргааны албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.