МАЗААЛАЙГ ХАМГИЙН САЙН СУРТАЛЧИЛСАН ИРГЭДИЙГ ЭЭЖ УУЛАНД АЯЛУУЛНА

2015.05.28

          Говь-Алтай аймгийн Байгал орчин, аялал жуулчлалын газар, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран "Мазаалай баавгайг хамгаалах, сурталчлах сарын аян"-ыг зохион байгуулж байна.

 

Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 сарын 18-ны тогтоолоор “Говь-Алтай аймгийн бахархалт амьтан”-аар мазаалай баавгайг баталсан юм. Энэ хүрээнд мазаалай баавгайг улс орон даяар сурталчлан таниулах, хамгаалах зорилгоор дээрх аяныг эхлүүлжээ.

        Тус аянд сумдын байгал орчны хяналтын улсын байцаагч, байгал хамгаалагчид, ерөнхий боловсролын сургуулиудын “Эко клуб”-үүд хамтраад сарын хугацаанд бүхий л боломжийг ашиглан мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд хамгийн өргөн цар хүрээг хамарч, үр дүнтэй зохион байгуулан хүргэсэн хүүхдүүд, иргэдийг шалгаруулан Говийн их дархан цаазат газар, Ээж ууланд аялах эрхээр шагнах юм байна.