Улаанбаатар хотод болж байгаа “Алтайн өдрүүд” арга хэмжээний үеэр болсон спортын тэмцээнүүдийн нэг нь волейболын тэмцээн байлаа.
Говь-Алтай аймгийн бүх сумдаас 1-2 баг бүхий нийт 34 баг тамирчид хоёр өдөр нийслэлийн “Ган зам”, ”Шинэ эрин” сургуулиудын биеийн тамирын зааланд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа. Эмэгтэй тамирчдаас Есөнбулаг сумын баг түрүүлж, Цогт, Эрдэнэ сумын багууд удаалсан бол эрэгтэйчүүдээс Шарга сумын тамирчид тэргүүлж Цогт, Чандмань сумуудын баг хоёр, гуравдугаар байр эзэлсэн байна.