1945 оны чөлөөлөх дайнд Говь-Алтайнхан эр зориг, баатарлагийн үлгэр дуурайлаар оролцож Монгол-Зөвлөлтийн ах дүү армиудын хамтын ялалтанд өөрийн хувь нэмрийг оруулсан билээ. Шарга сумын Магсарын Жанчив Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнагдаж олон хүн төрийн одон медалиар энгэрээ мялааж байсан билээ.
Өнөөдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад сугаа элчин сайдын яамны Зөвлөх Владимир Вландимирович Горячев манай аймагт хүрэлцэн ирж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлиг болгосны дагуу Аугаа их дайнд оролцож явсан ахмад дайчид Я.Алтангэрэл, Я.Гаваасүрэнгийн хүүхэд, Х.Лхасрангийн хүүхэд, Ж.Зундуй хүүхэд нарт <<1941-1945 оны Аугаа эх орны дайны ялалтын 70 жил>> ойн медалийг хүндэтгэл үзүүлэн гардуулж өглөө.







