“ӨРГӨДӨЛ ГОМДОЛ, САНАЛ ХҮСЭЛТ БҮРТГЭХ, ТҮҮНИЙ ШИЙДВЭРЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ” 70481111.MN САЙТ АЖИЛЛАЖ БАЙНА.
2018.01.19
www.70481111.mn веб сайт бүхий “Алтай сонсож байна – Өргөдөл, гомдлын цахим хуудас”-ны үйлчилгээ нь та аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж талархал, санал, хүсэлт, гомдол, мэдэгдэл гаргаж болох бөгөөд өргөдөл, гомдлынхоо шийдвэрлэлтийн явцыг цахим хуудаснаас харах, хяналт тавих үйлчилгээ юм.
Та www.70481111.mn цахим хуудсанд хандаж “Бүртгүүлэх” цонхонд өөрийн и-мэйл хаягаа оруулж “Бүртгүүлэх” товчийг дарахад таны и-мэйл хаягаар нууц дугаар очих болно. Дараа нь “Нэвтрэх” цонхонд хандаж и-мэйл хаяг болон нууц дугаараа оруулан “Нэвтрэх” товчийг дарснаар өргөдөл, гомдлын цахим програм хангамжид нэвтэрч энэхүү үйлчилгээг үнэ төлбөргүйгээр авах боломжтой.
Мөн таны бичгээр болон амаар гаргасан өргөдөл, гомдлыг цахим хуудсанд оруулснаар та өөрийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээг хянах, ямар албан байгууллагад шилжүүлсэн, ямар албан хаагч дээр байгаа зэрэг мэдээллийг харах боломжтой юм.