Огноо : 05/12/2015
“ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА” уриан дор 17 дахь удаагаа тэмдэглэж байгаа “Татвар төлөгчдийн” өдрүүдийн нээлтийн ажиллагаа 2014 оны 5 дугаар сарын 5-нд “Спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа. Нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Д.Чинзориг, Д.Батсайхан, Санхүү, төрийн сангийн дарга Х.Баатарзориг, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Мандах, Аж ахуйн нэгж байгууллагын захирлууд нийт 58 хүн урилгаар оролцлоо. Нээлтэд зориулан “Шилдэг Татвар төлөгч” нарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж 52 аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцлоо.