Биеийн тамир, спортыг дэмжигч “Макс” групп, Монголын Жүдо Бөхийн Холбоо, Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран 5 дахь жилдээ “МАКС ЦОМ” жүдо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд хот, хөдөөгийн 19 байгууллагын эрэгтэй 178, эмэгтэй 85, нийт 263 тамирчин оролцож өрсөлдлөө.