МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт өнөөдрөөс эхлэн ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нар болон холбогдох яамд, агентлаг, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд багтжээ.
Тэднийг Монгол Улсын баатар М.Жанчивын талбайд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, Алтай нутгийн иргэд угтан авч, цэргийн хүрээ жагсаж, хүндэтгэл үзүүллээ.



