Говь-Алтай аймгийн МЗЭ-ийн салбараас нэрт соён гэгээрүүлэгч, орчуулагч, сэтгүүлч, яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит яруу найргийн наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил аймгийн засаг даргийн ивээл дор “Алтайн хөх салхи” нэртэйгээр 23дахь жилдээ амжилттай зохион байгууллагдлаа. Уг наадамд 20 гаруй шүлэгч, яруу найрагчид оролцсоноос тэргүүн байрыг Тонхил сумын харьяат яруу найрагч С.Гантулга, 2-р байрыг Олон Нийтийн “Алтай” радиогийн редактор, сэтгүүлч, яруу найрагч Ш.Цоодол, 3-р байрыг тус наадмын 3удаагийн тэргүүн байрын эзэн Цогт сумаас оролцогч, яруу найрагч Н.Бямбасүрэн нар эзэлсэн бол тусгай байрыг АШУҮИС-ийн 4-р курсын оюутан Б.Сувданцэцэг  АШУҮИС-ын Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн  оюутан Д.Мөнхбаяр нар эзэллээ.