Аймгийн тариаланчдын зөвөлгөөн 2015 оны 4 сарын 13, 14-ны өдрүүдэд Алтай хотод зохион байгууллаа. Тариаланчдын зөвлөгөөнд 18 сумын тариаланчид, сумдын засаг дарга нар, газар тариалан хариуцсан мэргэжилтэнгүүд оролцолоо.

Тариаланчдын зөвөлгөөнийг нээж, аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал нээж үг хэлэхдээ: Тус аймагт 500 сая төгрөгийн өртөг бүхий 2 услалтын систем баригдан ашиглалтанд орсон. Тариаланчид тариа ногоогоо тарин ургацаа хураан авч аймгийн зорилтот зах зээлийг хангах бүрэн боломж байна. Бигэр суманд ажиллаж буй алтны Маркополо үйлдвэр, Цээл суманд ажиллаж буй Алтайн хүдэр төмөрлөгийн үйлдвэр зэрэг томоохон зорилтот зах зээл хангалттай байна. Мөн зориудаар хур оруулах, газрын генароторийн асуудлыг шийдвэрлэн, авч өгхөөр шийдлээ. Тариаланч ногоочид та бүхэн бас урд жилүүдэд Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангаас авсан 350 сая төгрөгийн үүссэн өрийг барагдуулах хэрэгтэй байна.

Мөн газар тариаланг хөгжүүлэхэд тулмагдаж буй бэрхшээлүүд, энэ бэрхшээлийг даван туулан гарахад санхүүгийн бэрхшээл байгаа ч хүн бүр сэтгэл гарган хамтран ажиллах хэрэгтэй байгааг анхаарлуулан, цаашид Алтайн нурууг дагасан газар тариалан эрхлэх боломжит газар усан сан байгуулан ашиглах, Алим чавга зэрэг жимс жимсгэнэ тариалах боломжит газрын судалгааг гарган тариалах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх болно гэдгийг онцоллоо.

Зөвөлгөөнд: Аймгийн ХХААГ-ын дарга Б.Амартүвшин Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал цаашдын зорилтын талаар илтгэл тавьж, мөн “Дулааны улирлын цаг агаарын ерөнхий төлөв”, “МСҮТөвд боловсон хүчин бэлтгэх сургах орчин”, “ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээг сайжруулах, хоршоодыг дэмжих” төслийн талаар холбогдох хүмүүс мэдээлэл өгөн асуулт хариулт, санал шүүмжлэл өрнүүлэн ярилцаж, Зөвөлгөөнөөс гарах зөвлөмжийг хэлэлцэн батлаж, дараа нь газар тариалангийн чиглэлээр  сургалт зохион байгууллаа.

Зөвлөлдөөний үеэр аймгийн бүтээн байгуулалт, “Цэвэр ус” үйлдвэр, сүүлийн үеийн газар тариаланд ашиглалгдаж буй хүлэмж, тракторыг газар дээр нь үзүүлээ.

 

 

 

Аймгийн газар тариалан эрхлэгчдийн

2015 оны 04 дүгээр сарын 13-ны

өдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэж батлав.

ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ

ЗӨВЛӨМЖ

Газар тариалангийн үйлдвэрлэлээ сэргээн хөгжүүлэх, хамтын зохион байгуулалтанд орон хамтарсан хүчээр, зах зээлийн ээдрээт замыг гэтлэн давах, жимс жимсгэний нэр төрлийг олшруулан, нутаг орныхоо нэрийг дуурсгах бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсийг тавих, чанартай үрийг дотооддоо үйлдвэрлэх зорилго зорилт өмнөө тавьж, идэвхи зүтгэл, үнэнч   хөдөлмөрөөрөө, аймаг орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын хүнсний хангамжид бодит хувь нэмэрээ оруулж байгаа нийт төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд, ногоочид, тариаланчид та бүхэндээ өөрсдийн үйл ажиллагаандаа дараахь зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг уриалж байна.

Нэг. Аймаг сумын  Төр захиргааны байгууллагуудад хандаж:

  1. Орон нутгийн бүсийн онцлогт тохирсон, таримлыг сонгон авч,  газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг хамтын зохион байгуулалтанд оруулан, хамтын хүчээр техник технологийн шинэ дэвшилтэт арга ажиллагааг үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажиллах нөхцлийг бүрдүүлж, тэдэнд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, зээл тусламж, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн арга хэмжээнд хамруулах

Таримлаар төрөлжүүлэхдээ:  Чандмань, Халиун, Цогт, Шарга, Дэлгэр, Тайшир, Дарив, Бугат сумдыг үр тариа, хадлан, хүнсний ногоог түлхүү чиглэлээр

Халиун, Бигэр, Цогт, Шарга, Алтай сумдыг жимс жимсгэнэ, хүнсний ногоог түлхүү чиглэлээр хөгжүүлэх нь зүйтэй юм.

Жимст цэцэрлэгийг хөгжүүлэхдээ, түүний амин сүнс болсон суулгац бойжуулгын талбайг бий болгох замаар цэцэрлэгийн талбайг тэлэх нь зүйтэй юм.

Үүнд: бэсрэг, давжаа алим, интоорын бойжуулгын газрыг Бигэр сумын Мянгай, Бургас дахь жимст цэцэрлэгийг; үхэр нүд, чавга, бөөрөлзгөнө, алимынхыг Халиун сумын эх цэцэрлэгийг; алим, чацарганы бойжуулгын газрыг Цогт сумын Шугуй, Тэгш дэх эх цэцэрлэгийг тус тус түшиглүүлж байгуулах саналыг оруулж байна.

2. Аймгийн Засаг даргын 2014-2016 оны үйл ажиллагааны “БИДНИЙ-АЛТАЙ” хөтөлбөрийн “АМЬЖИРГААТАЙ ОРЛОГОТОЙ АЛТАЙЧУУД”  бүлгийн 63-66  заалтыг хэрэгжүүлэн ажиллаж шинээр ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх

3. Газар тариалангийн үйлдвэрлэлд ажиллаж буй иргэдийг, үнэ төлбөргүйгээр,  давтан сургаж чадавхижуулах ажлыг Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТөвтэй хамтарч бэлтгэх,  ирээдүйд ажиллах боловсон хүчнийг ХААИС-тай сумын ЗДТГ хамтын гэрээ байгуулан захиалгаар бэлтгэх ажлыг зохион байгуулах

4. Улсын төсвийн хөрөнгөөр сэргээн засварласан болон шинээр байгуулсан услалтын системүүдийн ашиглалтыг сайжруулж, эзэмшигч, өмчлөгчийн асуудлыг холбогдох газруудтай хамтран бүрэн шийдвэрлэж, толгойн барилга, ус хуваарилах суваг, ус дамжуулах хоолойг  төрийн өмчид шилжүүлэх

5. Аймгийн хэмжээнд “Алим, чавга тариалах аян”-ыг өрнүүлж, нутгийн хөрсөнд ургуулсан жимс жимсгэнээр аймгийн дотоодын хэрэгцээг бүрэн хангах

6. Ургацын баяр, үзэсгэлэн худалдааг  зохион байгуулж, тариалан эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь  зах зээлд сурталчлан ажиллах

7. Гадаад, дотоодын төсөл хөтөлбөр, төр захиргааны байгууллагатай хамтарч талбайн  үзүүлэх сургалтыг жилд 1 удаа зохион байгуулж мэргэжилтэн, тариаланч, ногоочдыг хамруулах.

8. 2 жил тутам ажил үйлсээрээ шалгарсан 3 тариаланч, 2 мэргэжилтнийг гадаадад аялуулах

8. Тариалалтаас, хураалт хүртлэх хугацаанд тариалангийн талбайд мал орж, таримлыг сүйтгэхээс урьдчилан сэргийлэх, хэрэв хохирол учруулсан тохиолдолд эзэн малчнаар, хохирол учруулсан иргэнээр хохирлыг нөхөн төлүүлэн тариаланч, ногоочдыг хохиролгүй болгох 

 

Хоёр. Аж ахуйн нэгж, байгууллагуудад хандаж:

1. Орчин үеийн дэвшилтэт технологийг аж ахуйнхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд идэвхи санаачлага гарган хөрсний үржил шимийг сайжруулан га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх

2. Орон нутгийн онцлогт тохирсон сортын үрийг сонгон тариалах, үрийн нөөцтэй болох нөхцлийг бүрдүүлэн, агуулах зоорьтой барих, урнацаараа өөрийн болон аймгийн дотоодын хэрэгцээгээ хангах нөхцлийг бүрдүүлэх

3. Эзэмшиж байгаа услалтын системүүдийн үйл ажиллагааг сайжруулах талаар тодорхой төсөл, төлөвлөгөө боловсруулан ажиллаж санхүүгийн болон материал, тоног төхөөрөмжийн бааз суурийг бэхжүүлж үйлдвэрлэлээ өргөжүүлэх

4. Мэргэжлийн ажилчдыг шинээр бэлтгэх, давтан сургах, тариаланч, ногоочдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой ажил зохион байгуулах

Гурав. Тариаланч, ногоочдод хандаж

1. Эзэмшиж авсан талбайгаа бүрэн ашиглаж тариалалт хийх, ойн зурвас байгуулах, орон нутагт ашиглаж болох хямд төсөр өртөгтэй малын бууцыг, бордоонд хэрэглэх замаар хөрсний үржил шимийг сайжруулан га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх

2. Улаанбуудай, арвай, төмс, хүнсний ногооны нутагшсан сортыг тариалах, үрийн нөөцийг бүрдүүлэх, чацаргана, алим, чавга гм жимс жимсгэний суулгацыг нутагшуулж, цаашид үржүүлэгийн талбайд жимсний суулгац бэлтгэн үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн зэрэгцээ гадагш борлуулах чадвартай болох, хамтын зохион байгуулалтанд орж, хүчин чадал өндөртэй цогц техниктэй болж тариалалт, ургац хураалтын ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэх чадвартай болох

3. Хамтын хүчний давуу талыг ойлгон бүлэг, нөхөрлөл,хоршоо, байгуулан үйлдвэрлэлээ үр ашигтай эрхэлж өргөтгөх

4. Тэжээлийн нэг ба олон наст ургамал тариалж, хадлангийн талбайгаа хашиж хамгаалан, малын тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

5. Буурцагт ургамал тариалан хөрсний үржил шимээ нэмэгдүүлэн ажиллахад анхаарах