4 дүгээр сарын 10-15-ны өдрүүдэдГовь-Алтай аймагт Олон Улсын хүүхдийн “Найрамдал төв”-ийн багийнхан 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр 6 өдрийн турш төвийн сургуулиудын бүх сурагчидтай уулзалж сургалт явуулав. Сургалт нь Говь-Алтай аймгийн хүүхдийн  “Хөгжилтэй андууд”, “Засагт ханы хот айл” гэр зусланд ажиллах ажилтнуудыг чадавхжуулах,  орон нутгийн хүүхдүүд, багш нарыг хөгжүүлэхэд чиглэгдлээ. Сургалтанд Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн тогооч, багш, нийгмийн ажилтануудыг хамрагдлаа.

  1. “Найрамдлын нэг өдөр” сургалтыг аймгийн  төвийн 6 сургуулийн дотуур байрны хүүхдүүд, оролцооны байгууллагын хүүхдүүдийг хамруулан тоглоом болон өртөөчилсөн хэлбэрээр  сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар хүүхдүүд олон төрлийн тоглоом, дуут бүжиг сурч нийгмийн идэвх оролцоогоо сайжруулах, хамтарч бүтээлч ажил хийх арга барилд суралцаж сурагчид найрамдлын багш нартаа талархсан сэтгэгдлээ ирэлхийлж сурч мэдсэн зүйлсээрээ бэлэг барилаа.
  2. “Хүүхдийн зуслан- хөгжлийн төв” сэдэвт хүүхдийн зуслангийн удирдагч багш бэлтгэх сургалтыг 3 өдрийн турш 74 хүнтэйгээр зохион байгуулж, эхний 2 өдөр хүүхдийг зусланд хэрхэн хөгжүүлэх, нийтэч болгох, зусланд хүүхдийг олноор   хамруулах, зуслан ажиллуулах талаар онолын хичээлүүдийг зааж, 3 дахь өдөр дадлагын хичээлийг явууллаа. Энэ хичээлээр тоглоом, дуут бүжиг, сорилго, хүүхдийн нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дадлага ажлуудыг хийлээ. Найрамдалын багш нар маань найрамдалын ахлагч тогоочтойгоо хатм ирж
  3. “Хүүхдэд ээлтэй хоол хүнс” зуслангийн тогооч бэлтгэх сургалтыг 38 тогоочид зааж сургаж, мөн МСҮТ-ийн Хүнсний технологийн 1,2-р курсын оюутнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулав. Эхний өдөр зусланд хүүхдийг хооллох аргазүй, хоолны илчлэг, калорлаг хоолыг хэрхэн хийх, материалаа бэлтгэх тооцох, технологийн картыг ашиглах, меню гаргах талаар онолын хичээлийг зааж, дараагийн 2 өдөр дадлага ажлыг хийж байцааны ороомог, кембаб, хулууны зутан, 4 төрлийн зуушийг  технологийн дагуу хийж сургалаа. Найрамдалын өдрүүдэд хамт байсан нийт сурагчид, багш нар, тогооч бусад хамтран ажиллсан баг хамт олонтойгоо “Хүүхдийн эзэнт гүрэн”  хаалтыг арг хэмжээг аймгийн төв талбайд зохион байгууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан сургалт, арга хэмжээнд нийт давхардсан тоогоор 7000 гаруй хүүхэд, багш,тогооч нар хамрагдсан байна.