Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолоор сумдад санхїїгийн алба байгуулсан болон 2015 оны 01 сарын 01-нээс хєтєлбєрт суурилсан тєлєвлєлтийг хэрэгжїїлж эхэлсэнтэй уялдуулан Монгол улсын Сангийн яамнаас “Хөтөлбөрт суурилсан орон нутгийн төсвийн төлөвлөлт, сар, улирлын хуваарь, Сангийн сайдын 2015 оны 7 дугаар тушаалаар баталсан төсвийн ангилал, түүний хэрэглээ, төсвийн төлөвлөлтийн мэдээллийн систем”сэдэвт сургалтыг 2015 оны 3 дугаар сарын 30, 31-ны єдрїїдэд зохион байгуулж сумдын санхүүгийн албаны дарга болон нягтлан бодогч нарыг хамруулав.
Мөн төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналтын бүхий л үе шат хөтөлбөр, арга хэмжээгээр хийгдэж эхэлсэнтэй холбогдуулан төсөвт байгууллагуудын санхүү, бүртгэлийн программд өөрчлөлт оруулах ажлыг “Санхүүгийн тооцоолох” ХХК-ний ажилтнууд хийж, улсын болон орон нутгийн төсвийн байгууллагуудыг бүрэн хамруулав.





