Татварын ерөнхий хуулийн 9, 17, 28 зүйлүүд, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16, 24 дүгээр зүйлд заасны дагуу 2015 онд олгох ХХОАТ-н хөнгөлөлт чөлөөлөлтийг тус аймаг олгож эхлээд байна.
Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхийг хүссэн нийт 1281 иргэнд 517510,0 мянган төгрөгийг буцаан олгохоор байгаа бөгөөд үүнээс 581 иргэнд 398185,9 мянган төгрөгийн орон сууцны чөлөөлөлт, 700 иргэнд 119324,1 мянган төгрөгийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлнэ.
Төсвийн орлого,улсын төсвөөс олгох дэмжлэг, төсвийн хуваариас шалтгаалан 4 дүгээр сард 426 иргэнд 297,7 сая төгрөгийг, 5 дугаар сард үлдсэн 219,8 сая төгрөгийг олгохоор тооцсон бөгөөд татварын буцаан олголтыг 04 дүгээр сарын06-наас 05 дугаар сарын 20-ны дотор бүрэн олгож дуусах юм.
