43 багийн засаг даргыг унаажууллаа.

2018.10.15

           Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор хөдөөгийн 43 багийн Засаг даргад мотоцикль гардуулах арга хэмжээ боллоо.
         Эдгээр мотоциклийг хүлээлгэн өгөх батламжийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд болон аймгийн удирдлагууд гардуулан өгсөн юм. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх зорилт болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багийн Засаг дарга нарыг унаажуулахаар тусгаад байсан юм. Тэгвэл энэ ажил ийнхүү биеллээ олж, багийн Засаг дарга нар албан хэрэгцээндээ ашиглах хурдан унаатай боллоо.