Өсвөр үе, залуучуудад өөрийгөө хөгжүүлэх бүтээлч ухамсар, зан үйлийн эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Швейцарийн хөгжлийн агентлаг, Льюксенбургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр , НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Засгийн газар хамтран “Залуучуудын хөгжил 2015-2017” төслийн хүрээнд  аймагт байгуулж буй “Залуучуудын хөгжил”-ийн төвийн нээлтийг  3 дугаар сарын 9-ний өдөр Хүүхэд,  гэр бүлийн хөгжлийн хэлтсийн байранд  хийлээ. Нээлтэнд ХАХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Нэмэхбаатар, НҮБ-ын  Хүн амын сангийн Залуучуудын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ч.Батаа, НҮБ-ын ХАС-ийн мэдээлэл технологийн ажилтан Б.Жаргалсайхан, ХАХНХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Номин-Эрдэнэ нар хүрэлцэн ирснээс гадна аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал, Иргэн, нийгмийн хөгжлийн бодлого эрхэлсэн орлогч Д.Батсайхан, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Гансүх тэргүүтэй агентлаг албадын дарга нар болон Залуучуудын холбооны тэргүүн Т.Мөнхбат, Залуучуудын хөгжлийн төвийн дэмжих баг, залуучуудын зөвлөл, дэмжих бүлгүүд, үе тэнгийн сургагчид\Ypeer\ оролцлоо.   

Залуучуудын хөгжлийн төвийн дэргэд “Номын найз”, “Оюуны оргил”мэтгэлцээний клуб, “Эгшиглэнт өнгө” гитарын клуб, “Сайн аав” зэрэг 10 гаруй клубууд үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Мөн өсвөр үе, залуучуудад зориулан амьдрах ухааны сургалт, хэлэлцүүлэг, компьютерийн сургалтыг зохион байгуулж байна.