“АЛТАЙН АЛТАН ӨВ” ӨВ СОЁЛ, ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ИХ НААДМЫН

ЗҮҮН, БАРУУН, ТӨВИЙН БҮСИЙН ШАЛГАРУУЛАЛТЫГЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ ИЛТГЭХ ХУУДАС

Баруун Монгол, тэр дундаа Алтай нутгийн мартагдан бүдгэрч буй ардын урлагийн төрлүүдийг сэргээн хойч үед өвлүүлэх, ирээдүйн авьяаслаг уран бүтээлчид, өв соёлоо тээгчдийг бэлтгэх, нээн илрүүлэх зорилготой “Алтайн алтан өв” өв соёл, хүүхдийн урлагийн их наадмын II шатны шалгаруулалтыг бүсчилэн Дэлгэр, Халиун, Есөнбулаг  сумдад 2015  оны 03 дугаар сарын 09,10,15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

 Наадмын ерөний зохион байгуулагчаар Нийгмийн хөгжлийн хэлтэс,    Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс ажиллаж АДБАЧуулга, Боловсрол, соёлын газар болон бүсийн төв сумдын ЗДТГ, сургууль, цэцэрлэг, соёлын төв хамтран зохион байгууллаа.  Уг наадамд Дэлгэр сумын бүсд Эрдэнэ, Чандмань, Тайшир, Дэлгэр, Жаргалан сум болон Гуулин тосгоны сургууль, цэцэрлэгийн  155 хүүхдүүд, Халиун сумын бүсд Цогт, Халиун, Цээл, Шарга сум, Баянтоорой тосгоны 103 хүүхэд, төвийн бүсд Есөнбулаг сумын сургууль цэцэрлэгийн  125 хүүхдүүд оролцож үндэсний өв соёл, урлагийн 14 төрлөөр уралдлаа.

  • Монгол ардын уртын дуу
  • Нийтийн дуу
  • Ардын гоцлол бүжиг
  • Ардын бүжгийн хамтлаг
  • Гоцлол болон хамтлаг
  • Язгуур төрөл
  • Гар урлал / сургуулийн нас, цэцэрлгийн нас/
  • Уйгуржин монгол бичиг
  • Зан үйлийн үзүүлбэр
  • Монгол үндэстний тоглоом наадгайн үзүүлбэр
  • Уран уншлага / сургуулийн нас, цэцэрлэгийн нас/
  • Ургийн бичиг хөтлөлт гэсэн төрлүүдээр  эхний гурван байр эзлүүлэн дүгнэсэн бөгөөд тэргүүн байранд шалгарсан оролцогчид аймгийн төв дээр болох III шатны шалгаруулалтад оролцох эрхийн мандат, 2,3-р байр эзэлсэн оролцогчдод талархал мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.