Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Цэргийн штабаас Зэвсэгт хүчний 94 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан арга хэмжээнүүд зохион байгуулагдаж эхэллээ. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын дунд болон ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд 3 дугаар сарын 14-15 хооронд Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал Ш.Жадамбаа агсны нэрэмжит Марш тактикийн тэмцээн  зохион байгуулагдлаа. Түүнчлэн хүчнийбайгууллагуудын дунд биллъярд, дартс, гар бөмбөгийн тэмцээн, бөхийн барилдаан, буудлагын тэмцээнүүд зохиогдож “Монгол цэргийн өдөр”-ийг угтаж байна. Мөн ерөнхий боловсролын  сургуулийн сурагчдын дунд “Миний мэдэх зэвсэгт хүчин” фото зургийн уралдаан зарласан байна.