АЙМГИЙН 43 БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ УНААЖУУЛЛАА.

2018.10.24

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажилагааны хөтөлбөрт багийн Засаг дарга нарыг ээлж дараатайгаар унаажуулахаар тусгасан.  

Тус ажлын хүрээнд 2017 онд эхний ээлжийн 33 багийн Засаг дарга нарыг унаажуулж, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 43 багийн Засаг дарга нарт мотоциклийг нь хүлээлгэн өгч аймгийн хөдөөгийн багийн Засаг дарга нар 100 хувь нь унаатай боллоо.

Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, ТЗУХ-ийн дарга Б.Алтайбаатар, ХШҮДАХ-ийн дарга П.Баасан нар багийн Засаг дарга нарт мотоцикль хүлээлгэн өглөө.