Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулиа дээдлэх, сахин биелүүлэх үзлийг төлөвшүүлэх, хүсэл эрмэлзлэлийг бий болгох, сурталчилах зорилгоор төрийн албан хаагчдын дунд “Миний мэдэх үндсэн хууль” сэдэвт асуулт,  хариултын “АХА” уралдаант тэмцээн зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 48 хүн оролцсоноос :

 1-р байранд Ц.Мөнхзаяа \аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-н мэргэжилтэн\,

 2-р байранд Б.Төмөржав \Ховд их сургуулийн 3-р курсийн оюутан\,

 3-р байранд н.Амартүвшин \Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн\ нар тус тус байр эзэллээ.

Мөн энэ өдөр иргэний үнэмлэхээ гардан авч байгаа 11 хүүхэд Монгол улсын иргэний андгай өргөлөө.