Аймгийн Засаг дарга Есөнбулаг сумын ахмадуудтай уулзалт хийлээ.

2019.01.04

Аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын орлогч, аймгийн ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга нар ахмадуудын санал хүсэлтийг сонсох зорилгоор  Есөнбулаг сумын ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд 2018 онд аймаг орон нутагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажил, үр дүн болон 2019 онд хийгдэхээр төлөвлөсөн ажлыг танилцууллаа. Үүний дараа ахмадууд өөрсдийн санал болон сонирхсон асуултаа асууж хариулт авсан юм.

Хурлын үеээр аймгийн хүндэт тэмдэгээр аймгийн ахмадын хорооны дарга Ш.Дорждагва, Есөнбулаг сумын ахмадын хорооны дарга Ганзориг нарыг шагнаж урамшууллаа.