Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмлээ

2019.01.17

2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмлээ.

Цалин нэмэхдээ:

-  Инфляцийн түвшинтэй уялдуулах

-  Өнгөрсөн онд цалин нь нэмэгдээгүй төрийн зарим албан хаагчийн цалинг тодорхой хувь, хэмжээгээр өсгөн тооцох

-  Эрүүл мэндийн болон боловсрол, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн зөрүүг арилгах

-  Эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний салбарын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоож, эмч, багш нарын цалинг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэн тооцох

-  Нийт төрийн албан хаагчийн цалинг нэмэх гэсэн зарчмыг баримталсан байна.