АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА.

2019.01.25

Аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн 02 дугаар хурал 2019 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр хуралдаж, аймгийн 2018 оны “Тэргүүний хамт олон”, аймгийн 2018 оны “Хөдөлмөрийн аварга”, аймгийн “Алдарт уяач”, “Уяач тэмээчин” шалгаруулах тухай асуудлыг хэлэлцэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барилаа.

Мөн “Тайшир-Алтай” төслийн явцын талаар танилцуулга хийгдэж, 2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээний зураг, төсөв боловсруулах ажлын жагсаалт, Дулааны станцын II хэлхээний шугам сүлжээний зураг төсөл боловсруулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх тухай, Хүү торгуулийн орлого төвлөрүүлэх тухай, аймгийн Засаг даргын сумдын Засаг даргатай 2018 онд байгуулсан хамтран ажиллаах гэрээ, агентлагуудын дарга нарын үр дүнгийн гэрээний биелэлтийн дүнгийн тухай, Сум, агентлагийн 2018 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн тухай тус тус хэлэлцлээ.