Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа болж. нээлтэнд Аймгийн Засаг даргын орлогч Д.Чинзориг оролцож нийт бие бүрэлдэхүүнд хичээлийн шинэ жилд сурлагын амжилт хүсч, автомашин техник, тоног төхөөрөмжтэй танилцаж, дурсгалын зураг татууллаа.

Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Г. Чулуунбаатар  нийт албан хаагчдад онцгой байдлын албаны цаашдын зорилго, зорилтын талаар сургалт явуулж Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2014-2015оны бие бүрэлдэхүүний сургалтын хөтөлбөрийг танилцуулж, ОБЕГ-ын даргын мэндчилгээг хүргэж, Удирдахуйн ухааны доктор, онцгой байдлын хошууч Д.Сэржмядагийн  “Гамшгаас хамгаалах менежментийн онол үзэл баримтлал, түүхэн хөгжил” сэдэвт видео хичээлийг нийт албан хаагчдад явуулсан байна.