Аймгийн тэргүүний хамт олны шагналыг гардууллаа.

2019.02.03

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 1 дүгээр сарын 23 өдрийн 09 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн “Тэргүүний хамт олон”-оор шалгарсан Олон нийтийн “Алтай” радио, Есөнбулаг сумын 2-р цэцэрлэг, аймгийн Татварын хэлтсийн хамт олонд шагналыг гардуулав.

Шагналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг дарга С.Гансэлэм, аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат нар гардуулж хүндэтгэл үзүүллээ.