МУГЖ З.Тэрбишийн нэрэмжит Уртын дууны аймгийн уралдааныг 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 14 сумын 27 ардын авьяастан амжилттай оролцлоо. Тэмцээний шүүгчээр МУГЖ З.Тэрбиш, Б.Рина, МУСТА М.Амарсайхан, Чуулгын дарга МУУСТА Э.Отгонбаатар, Найрал дууны ангийн багш МУСТА Л.Мэндбаяр, Хөгжим ангийн багш МУСТА Д.Мөнхбат, Хөгжимчин МУСТА Л.Жамбалдорж нар ажиллалаа.
Тэмцээн 2 үе шаттай явагдаж нийт дүнгээр Есөнбулаг сумын ардын авьяастан Э.Цогбадрах МУГЖ З.Тэрбишийн нэрэмжит цом, гранпри шагнал, 1-р байрт Халиун сумын а/а Д.Гантулга, 2-р байрт Цогт сумын а/а Г.Цогтоо, 3-р байрт Дарив сумын а/а А.Төртогтох, тусгай байрт Есөнбулаг сумын а/а Ж.Нэргүй нар шалгарсан бол уралдааны мартагсан дууг сэргээн дуулсан ардын авьяастанаар өндөр настан Д.Даваасамбуу шалгарчээ.
