Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо

2019.02.03

Билгийн тооллын XVII жарны  “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат Аймгийн арслан Д.Энхбаатар, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат Аймгийн заан В.Туяазаяа нараар магнайлуулсан аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон тус барилдаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат аймгийн начин Г.Батмөнх түрүүлж, Шарга сумын харьяат Аймгийн начин Г.Төрмөнх үзүүрлэв.

Их шөвгийн дөрөвт Бигэр сумын харьяат аймгийн начин С.Содбаяр, Шарга сумын харьяат Ч.Бат-Эрдэнэ нар шалгарсан байна.